Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

“МӨНХӨД ДУУРСАГДАХ АЛДРЫН ЭЗЭН” ҮЗЭСГЭЛЭН ДЭЛГЭГДЛЭЭ

  Ш.Бат-Эрдэнэ 2018-11-07 189

Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Монгол цэргийн музейд Төр, цэргийн нэрт зүтгэлтэн Ардын Хатанбаатар С.Магсаржавын мэндэлсний 140 жилийн ойд зориулсан “Мөнхөд дуурсагдах алдрын эзэн” үзэсгэлэн олон нийтэд толилуулж байна.

Би монгол хүн гэж хэлэхийн тулд Монголын төлөө цохилох зүрхтэй байх ёстой гэж Ардын Хатанбаатар С.Магсаржав хэлсэн байдаг. Эх орныхоо тусгаар тогтнолын төлөө өөрийн амьдралаа зориулсан тэрээр 1911-1921 он хүртэл Монгол улсын Баруун, зүүн хязгаарт болсон 30 гаруй удаагийн дайнд оролцож явсан. Ингэхдээ нэг ч удаа ялагдаж байгаагүй юм. Мөн энэ хугацаанд Цэргийн явдлын яамны дэд, тэргүүн сайдын албыг хашиж байжээ. Эх орныхоо төлөө зүтгэж явсан түүний бахархалт үйл хэргийг залуу хойч үе бид мартах учиргүй

Akre Erka-н зураг.

Үзэсгэлэнд С. Магсаржавын амьдрал үйл ажиллагаанд холбогдох 80 гаруй эд өлгийн зүйл дэлгэгджээ. Үзэсгэлэн энэ сарын 30-ныг хүртэл олны хүртээл болох юм.​

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө