Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

SPICE GIRLS ХАМТЛАГ АЯЛАН ТОГЛОЛТ ХИЙНЭ

  Б.Оюун 2018-11-06 309

Нэгэн үе залуусыг байлдан дагуулж байсан Английн “Spice Girls” хамтлаг эргэн нэгдэж, дэлхийг тойрон аялан тоглолт хийхээр болжээ.

Тэд сүүлийн 10 жилийн хугацаанд анх удаа хоорондоо нэгдэн, дэлхийг тойрон аялан тоглолт хийхээр төлөвлөж байгаа ч хамтлагийн нэг гишүүн Виктория Бекхэм хамтлагтайгаа нэгдэхгүй гэнэ.

Image result for spice girls

Харин бусад гишүүд нь болох Мелани Браун, Эмма Бантон, Жерри Хорнер болон Мелани Чисхолм нар нэгдэн, аялан тоглолтоо хийхээр төлөвлөжээ.

“Spice Girls” хамтлагийн аялан тоглолт Их Британиас эхэлж, тэдний тоглолтын тасалбар энэ сарын 9-нөөс эхлэн худалдаанд гарах юм.

Хамгийн сүүлд “Spice Girls” хамтлаг 2012 оны Лондонгийн Олимпийн наадмын хаалтын ёслол дээр бүрэн бүрэлдэхүүнээрээ гарч байжээ. “Spice Girls” хамтлаг 2000 онд тарсан юм. Хамгийн сүүлд хамтлаг 2007 онд бүрэн бүрэлдэхүүнээрээ аялан тоглолт хийж байжээ.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө