Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

КАНАД ГАРАЛТАЙ ДЭЛХИЙН ХЭМЖЭЭНИЙ ОДОД

  Б.Оюун 2018-10-10 964

 

Дэлхийн шоу бизнест хөл тавьж, багагүй амжилт үзүүлсэн Канад гаралтай уран бүтээлчдийг танилцуулъя. Канад нь спорт, дуу хөгжмийн салбар дахь алдартнуудаараа дэлхийд тэргүүлдэг улс орнуудын нэг юм.

Хойд тивийн энэ улсаас Уэйн Гретцки, Брайан Адамс, Жастин Бибер зэрэг олон алдартнуудыг нэрлэж болох юм. Тэгвэл танд Канадаас гаралтай нэр алдартай хүмүүсийг танилцуулъя.

РАЙАН ГОСЛИНГ

РАЙАН ГОСЛИНГ зурган илэрцүүд

Канад гаралтай нэр алдартнуудын жагсаалтад жүжигчин Райан Гослингийг нэрлэж болно. Хэдийгээр түүний бага нас Лондонд өнгөрсөн ч түүний төрсөн газар нь Канад юм.  Райан Гослингийг багад нь ангийнх нь хүүхдүүд тохуурхан шоолдог байснаас тэрээр үргэлж бусадтай тэмцэж иржээ. Сүүлд 17 настайд нь энэ бүхэн утгагүй санагдаж тэрээр орон гэрээ орхин Лос Анжелес руу зугтан ирсэн байна. Гэсэн ч тэрээр гэрээсээ зугтсан ч олны дунд хөл алдаагүй, харин ч эсрэгээр уйгагүй хүчин зүтгэсний хүчинд өнөөдөр олны танил, нэр алдартай жүжигчин болж чаджээ.

РАЙАН РЕЙНОЛЬДС

РАЙАН РЕЙНОЛЬДС зурган илэрцүүд

Канад гаралтай, бүсгүйчүүдийн зүрх сэтгэлийг эзэмдэгч бас нэгэн нэр алдартай жүжигчний нэг нь Райан Рейнольдс юм. Тэрээр Канадын Ванкувер хотоос гаралтай нэгэн.

Райан болон түүний эхнэр Блэйк Лайвли нар цаг наргүй, завгүй ажлынхаа дундуур боломж л олдвол Ванкуверыг зорьдог. Рейнольдс Райан Гослингийг бодвол гэр амьтай нэгэн. Тиймдээ ч боломж л олдвол Канадыг зорьж, боломж олдвол эх орондоо уран бүтээлээ туурвихыг хүсдэг байна.

КИАНУ РИВЗ

КИАНУ РИВЗ зурган илэрцүүд

Холливудын бас нэгэн алдартай жүжигчдийн нэг болох Киану Ривз мөн л Канадаас гаралтай. Тэрээр Ливаны нийслэл Бейрутад төрж, Нью Йоркод амьдран, Торонтод өсчээ.

Киану Ривз ийнхүү олон улс орон дамжин амьдарснаас гадна хятад болон хавай цустай нэгэн. Гэсэн ч тэрээр үргэлж Канадыг өөрийн эх орноо гэж боддог юм. Тэрээр багадаа Канадын үндэсний хоккейн лигт орж тоглохыг мөрөөддөг байжээ. Киану жүжигчний гараагаа Торонтод жүжгийн дугуйланд сурч байхаасаа эхэлж, театрт тоглон, телевизийн цувралд тоглон, тэр байтугай телевизэд сэтгүүлчээр нэг хэсэг ажиллаж байжээ. Гэсэн ч тэрээр сүүлийн 30 жил Америкт амьдарч байгаа юм.

АЛАНИС МОРИССЕТТ

АЛАНИС МОРИССЕТТ зурган илэрцүүд

Дуучин Аланис Мориссетт Канадаас гаралтай. Тэрээр гартаа гитар хөгжим барин дуулж, түүний уран бүтээл тэр даруй олон нийтэд хүрсэн. Тэрээр багаасаа, тодруулбал 14-тэйгээсээ эхлэн телевизийн дэлгэцээр гарч эхэлжээ. Эхлээд хүүхдийн Никелодеон сувгаар гарч байсан бол сүүлд насанд хүрсэн хойноо жинхэнэ дуучин, уран бүтээлч болж олонд танигджээ. Аланис Мориссетт түүнчлэн зөвхөн дуу хөгжим төдийгүй мөн жүжигчний хувиар ч олон кинонд тоглож, амжилтанд хүрсэн юм.

 

               

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө