Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ЗАВХАН АЙМАГТ ГУРВАН МЯНГАН МОРИН ХУУРЧ ХҮҮХЭД ХУУРДЛАА

  Ч.Доржбат 2018-09-21 561

Хорвоогийн бүхий л үйл явдлын хоёрхон утсандаа багтаасан Морин хуур хөгжмийг Завханы хүүхэд багачууд бусдадаа түгээн дэлгэрүүлж байна. Ингэж хэлэхийн учир нь 2011 онд Завхан аймгийн 999 сураг хүүхдүүд нийслэлчүүдэд анхны тоглолтоо толилуулж байлаа. Дараа нь 2013 онд Завхан аймаг байгуулагдсаны 90 жилийн ойн баяр наадмын нээлтийн ёслолд 2222 морин хуурч тоглож байсан.

Тэгвэл өчигдөр Завхан аймгийн Улиастай хотод 3 мянган морин хуурч нэг дор тоглож бас нэг амжилтыг тогтоолоо. Ингэхдээ зөвхөн Завханы хүүхдүүд биш Нийслэл Улаанбаатар хот, Дундговь, Дорноговь Говьсүмбэр, Говь-Алтай зэрэг 9 аймгийн хүүхдүүд морин хуурч хүүхдүүд оролцлоо.

Завхан аймагт ингэж 3 мянган морин хуурч хүүхэд цуглах болсон нь хоёр шалтгаантай. Ерөнхийлөгчийн Ивээл дор УИХ-ын дэд дарга Я.Санжмятавын санаачилгаар зохион байгуулагдсан Бид Чингисийн үр сад-Зөв тэмүүлэл хөтөлбөрийн хаалтын ёслолын үйл ажиллагаанд уригдсан юм байна. Дээр нь Морин хуур хөгжмийг хамгийн анх, хамгийн олуулаа тоглож байсан андагч нь Завханчууд учраас бусад аймгийн хуурч хүүхдүүдийг ийнхүү урьж нэг дор гурван мянгуулаа тоглолоо. Морин хуурч хөгжмөөр ая дуу өргөсөн сурагчдад төрийн тэргүүн хандан баяр хүргэж үг хэллээ.

Гурван мянган морин хуурч хүүхдүүд Урлагийн гавьяат зүтгэлтэн Цэвээнравдангийн хөгжим Дуут нуур, мөн хөгжмийн Зохиолч Сүхбаатарын аялгуу  Үүлэн бор,  Монгол аялгуу, зэрэг хөгжмийг сонордуулсан юм.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө