Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ОРГҮЙ ХООСНООС АМЖИЛТАНД ХҮРСЭН ОДУУД

  Б.Оюун 2018-09-21 1814

Хэдэн саяар тоологдох цалин хөлс, асар их нэр хүнд, аварга том байшин, үнэтэй машин, хувийн онгоц....Энэ бүхнийг эзэмшдэг хүмүүсийн тоонд мэдээж хэрэг Холливудын одод, нэр алдартнууд багтана...

Тэгвэл өнөөдөр нэр хүнд, амжилтын эзэд болсон нэр алдартай жүжигчдээс өмнө нь өөрийн гэсэн орох оронгүй, зөвхөн маргаашдаа итгэх итгэл найдвар өвөрлөн, халаасандаа мөнгөгүй явж байсан алдартнуудыг танилцуулж байна.

Женнифер Лопес

Женнифер Лопес зурган илэрцүүд

Латин Америкийн галтай цогтой бүсгүйчүүдийн нэг Женнифер Лопес нэр алдарт хүрч, олонд танигдахаасаа өмнө амьдралын хатуу хүтүүг үзэж, туулж явжээ. Алдартай дуучин, жүжигчин бүсгүй 18 настайдаа ээжтэйгээ үзэл бодол зөрчилдөж, таарч тохироогүйн улмаас гэрийнхээ хаалгыг саван гарч байжээ. Тухайн үед Женнифер балетын бүжигчин болж, урлагийн тайзнаа гялалзан од болохыг хүсдэг байсан ч түүний ээж Гваделупа Родригес охиныхоо энэ санааг дэмждэггүй байжээ. Тэрээр охиноо коллежид элсэн суралцаж, бусдын адил жирийн амьдрахыг шаардаж байсан гэнэ. Гэсэн ч мөрөөдлөө биелүүлэхээр төрсөн гэрээ орхин явж байсан өсвөр насны охин амжилтад хүрч, дэлхийн хэмжээний од болж чаджээ. Тэрээр хүсэл мөрөөдөлдөө хүрэхийн тулд бүжгийн студид сүүлийн мөнгөөрөө сурч, байр хөлслөх мөнгөгүй байснаас студийнхээ диван дээр унтаж, хоног өдрийг өнгөрүүлж, биеэ дайчлан амжилтанд хүрч байжээ. 

Жим Керри

Жим Керри зурган илэрцүүд

Жүжигчин Жим Керри кино жүжигчин болж, нэр алдарт хүрэхээсээ өмнө мөн л хүнд хэцүү амьдрал туулж, саад бэрхшээлийг даван сайхан амьдралд хүрчээ. Жим Керриг 12 нас хүрэхэд нь түүний эцэг нь ажилгүй хоцорч, тэдний гэр бүл нүүдлийн трейлерт амьдарч эхэлжээ. Өрхийн тэргүүн ажилгүй болсноос тэдний гэр бүл орон байрныхаа зээлийг төлөх чадваргүй болж, нүүдлийн сууцанд шилжин амьдрах болсон байна. Өсвөр насандаа Жим Керри үйлдвэрт ажиллахын хажуугаар нь дугуй засварын газарт ч давхар ажилладаг байжээ. Ийнхүү багаасаа хөдөлбөл хөлс гэдгийг ухаарсан Жим Керри ямар ч ажлыг гололгүй хийж сурсан нь амьдралд нь ихэд хэрэг болсон байна. Өнөөдөр тэрээр дэлхийд танигдсан нэр хүндтэй жүжигчин болж, сайн сайхан, элбэг хангалуун амьдарч байгаа юм.

Холли Берри

Холбоотой Зураг

Жүжигчин Холли Берри 20 настай байхдаа ээжийнхээ хориг саадыг үл харгалзан гэрээсээ сольж өмсөх хэдэн хувцсаа аваад гарч байжээ. Тэрээр Кливлендээс Чикагог аз жаргалаа хайн зорьж, удалгүй биеээ даан амьдарч, зорьсон зорилгодоо ч хүрсэн байна. Холли Берри их зүйлийг төсөөлөн том хотод хөл тавьсан ч хувь заяа түүнийг шууд түшээгүй байна. Заримдаа тэрээр орох оронгүй гадаа гудамжинд ч хоног төөрүүлж явжээ. Гэхдээ энэхүү хүндрэл бэрхшээл түүнд зорилгодоо хүрэх хүсэл тэмүүлэл, хүч чадал өгч байсан гэж алдартай жүжигчин өнгөрсөн амьдралаа дурсан ярьдаг байна. Холли Берри өнөөдөр дэлхийн хэмжээний кино од төдийгүй жүжигчин хүн бүрийн хүсэн тэмүүлдэг Оскарын шагналын эзэн болж чадсан юм.

Хиллари Суонк

Хиллари Суонк зурган илэрцүүд

“Сая долларын бүсгүй” киноны гол дүрийг бүтээж, Америкийн кино академийн гол шагнал болох Оскарыг хоёр ч удаа хүртсэн жүжигчин Хиллари Суонк энэхүү алдар нэр, амжилтад хүрэхээсээ өмнө мөн л хүсэл мөрөөдлөөс өөр зүйлгүй байжээ. Хиллари Суонк 1980-аад оны үед ээжтэйгээ хамт Лос Анжелес хотноо нүүж иржээ. Тэд төрөлх хотоо орхин, түм түжигнэж бум бужигнасан, Америкийн шоу ертөнцийн гол төв болох Лос Анжелес хотноо ирэхдээ халаасандаа ердөө хэдхэн доллартай байсан гэнэ. Ээж, охин хоёр заримдаа хоолны ч мөнгөгүй машиныхаа арын суудалд хоног төөрүүлэх үе олон байжээ. Гэсэн ч Суонк хүсэл мөрөөдөлдөө хүрэхийн тулд шаргуу хөдөлмөрлөсөн нь амжилт авчирч, тэрээр өнөөдөр тансаг байрандаа, хоёр ч Оскарын шагналаа эгнүүлэн тавьж, баян тансаг амьдарч байна.

Сильвестр Сталлоне

Холбоотой Зураг

Алдарт Сильвестр Сталлоне адал явдалтай, тулаантай киноны од жүжигчин болохоосоо өмнө томчуудад зориулсан кинонд бага сага жижиг дүр бүтээж, амьдралаа залгуулж явсан гэнэ. Тэрээр амьдралаа залгуулж, хоолны мөнгө олохын тулд бага төсөвтэй, томчуудын кинонд тоглож байжээ. Ийнхүү төөрөлдөж явсаар хувь тавилан түүнд илүү боломж олгож, тэрээр илүү том, зэрэглэл өндөр, мэргэжлийн кино руу орсон байна. Тэрээр “Рокки” нэртэй кинонд боксчин Рокки Бальбоа-гийн дүрийг бүтээснийхээ маргааш цоо шинээр мэндэлжээ. Харин ийнхүү азтай од шүүрэхээсээ өмнө тэрээр урд хормойгоо хойдхоороо нөхөн, өөрийн гэсэн гэр оронгүй учраас олон сараар боомт дээр хоног төөрүүлж явсан байна.

Даниель Крейг

Даниель Крейг зурган илэрцүүд

“Агент-007” буюу алдарт Жеймс Бондын дүрийг бүтээж, ээлжит Бондоор тодорсон жүжигчин Даниель Крэйг нэгэн цагт гараа халаасандаа хийн, өдөр хоногийг хэрхэн өнгөрүүлэхээ бодон гудамж метрлэж явсан байна. Үнэхээр ч Английн жүжигчин нэр алдарт хүрэхээсээ өмнө өөрийгөө олж авахаар багагүй тэнүүчилж байжээ. Дэниель Крэйг өөрийгөө олж , авьяас чадвараа нээх хүртлээ будант Альбионы нийслэл Лондон хотын саарал гудамжаар багагүй хөлхжээ. Тэрээр халаалтгүй- хүйтэн- орхигдсон байшинд хоног төөрүүлж, хоол авах ч мөнгөгүй явж үзсэн гэнэ. Гэсэн ч хувь заяа түүнийг түшиж, тэрээр нэг өдөр энэ ядуу зүдүү амьдралаасаа салах аргаа олж, тэнгэрээс од шүүрэн кино урлагт хөл тавьж, улмаар домогт Жеймс Бондын дүрийг хүртэл бүтээж чадсан байна.  

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө