Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХ ЗОРИЛГООР ТҮГЭЭЛТИЙН АВТОМАШИНУУДЫГ ШӨНИЙН ЦАГААР ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦУУЛНА

  М.Ариунжаргал 2018-09-19 1372

Нийслэлийн хэмжээнд 20 мянга гаруй түгээлтийн автомашин хөдөлгөөнд оролцож байгаа юм байна. Түгээлт хийх үедээ хамгийн багадаа 15-20 минут зогсож түгжрэл үүсгэн замын ачааллыг 30 хувиар нэмдэг гэдгийг албаныхан хэлж байна. Тиймээс нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах зорилгоор хийгдэж байгаа ажлуудын нэг нь түгээлтийн автомашинуудыг шөнийн цагаар хөдөлгөөнд оролцуулах болоод байна.

 Үүнээс гадна түгжрэлийг бууруулах зорилгоор хамгийн их түгжирдэг уулзварууд болох гол замтай нийлсэн гарц бүхий хэсэгт шар дөрвөлжин тэмдэглэгээ хийх ажлыг зохион байгуулж байгаа юм байна. Тухайлбал Цэцэг төв, Ус Цаг Уурын хүрээлэн, Төв Музей, МУБИС-ийн уулзваруудад 11 р сарын нэгнээс өмнө хийж дуусгахаар төлөвлөсөн байна. Ингэснээр уулзвар дээрх түгжрэл 90 хувь, уулзвар хүртлэх ачаалал 0,5 хувиар буурахаар тооцжээ.

Шар дөрвөлжин тэмдэглэгээг 200 сая төгрөгөөр хийхээр тооцож хөрөнгийг нийслэлийн засаг дарга шийдвэрлэсэн байна. 11 р сараас Замын хөдөлгөөний шинэ дүрэм хэрэгжиж эхлэснээр нэмж байрлуулсан тодорхой тэмдэг тэмдэглэгээнүүдээр хөдөлгөөний зохицуулалтыг хийж ачааллыг сааруулна гэж үзэж байгаагаа албаныхан хэлж байна. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө