Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

“ХААДЫН ТОГЛООМ” ТЕЛЕВИЗИЙН ЦУВРАЛ КИНО “ЭММИ”-Д 22 НОМИНАЦИД НЭР ДЭВШЖЭЭ

  Б.Оюун 2018-09-18 789

“Хаадын тоглоом” кино хоёр жилийн тэртээ дэлгэцийн урлагт ихээхэн шуугиан тарьж байсан бол энэ жил мөн Америкийн телевизийн урлагийн “Эмми”-гийн шагналд дахин цахиур хагалах нь ээ...

“Хаадын тоглоом” кино 2015-2016 онд “Эмми”-гээс нийтдээ 24 шагналыг шилдэг шилдгээр тодрон хамж байсан бол энэ жилийн Америкийн телевизийн нэр хүндтэй наадамд нийтдээ 22 номинацид нэр дэвшээд байна.

Телевизийн урлагийн шүүмжлэгчид “Хаадын тоглоом” өмнөх амжилтаа давтаж чадахгүй ч энэ жилийн “Эмми”-гийн шагналаас чамлалтгүй амжилт олно гэдгийг нь хэдийнэ хүлээн зөвшөөрчээ.

“Хаадын тоглоом” кино “Эмми”-гийн энэ жилийн телевизийн урлагийн наадамд хамгийн олон номинацид нэр дэвшээд байгаа юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө