Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Монгол, Япон улсын уран бүтээлчдийн хамтарсан "Жудаг" үзэсгэлэн нээлтээ хийлээ

  TV5 News 2018-07-30 1044

БЭЛТГЭСЭН: Д.ОТГОНСҮРЭН 

Монгол Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойд зориулсан “Шизүкэ” буюу Жудаг үзэсгэлэн Norphei арт галерейд нээлтээ хийлээ. 

Үзэсгэлэнг Монголын орчин үеийн каллиграфчдын холбоо, “Билгүүн ундарга” төв, Монгол Японы харилцааг дэмжих нийгэмлэг, Японы ёсзүйн “Жудаг” нийгэмлэг хамтран зохион байгуулж байгаа юм. Үзэсгэлэнд хоёр орны уран бүтээлчид оролцож уран бүтээлээ дэлгэн тавьсан юм.  

Үзэсгэлэнд МУСГЗ чингис хаан одонт яруу найрагч Г.Мэнд-Ооёо, уран бичлэгийн мастер Д.Батбаяр тэргүүтэй 14 уран бүтээлч оролцож байгаа юм. Харин Японоос Японы “Шуудан” банкны захирал асан Адачи Сэйжиро, Япон улсын парламентийн төлөөлөгчдийн танхимын гишүүн Андо Такао, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга асан Ишихара Нобуо зэрэг 16 уран бүтээлч оролцож байгаа юм. “Шизүкэ” буюу Жудаг гэдэг нь Япончуудын өөрийн бүтээсэн ханз бөгөөд "биеэ сайхан авч явах" гэсэн утгыг илэрхийлдэг. Өнөөдрийн эдийн засгийн хөгжлийг дагаад хүмүүсийн эд баялаг хөрөнгө мөнгө сонирхох хандлага нэмэгдэж нийгмийн ёс суртахуун ёс зүй алдагдаж байгааг шүүмжлэн хүн бүр өөрийн гэсэн жудаг, хүмүүжилтэй байхыг сануулах зорилгоор үзэсгэлэнг нэрлэжээ. Энэ удаагийн үзэсгэлэн нь Монгол улс Япон улстай хамтран гаргаж байгаа 5 дахь үзэсгэлэн юм байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө