Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Нэг яамны дэлүүнд наалдаж явдаг урлаг соёлынхон салан тусгаарлах хүсэлтэй байна

  Б.Уянга 2018-06-07 1508

МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүх урлаг соёлынхонтой уулзаж байна. Соёл урлагийнхны санал бодлыг сонсож тулгамдаж байгаа асуудлаа хэлэлцлээ. Нэг яамны халаасанд байдаг урлагийнхан тусдаа бие даасан яамтай болох ёстой гэж үзэж байна. Учир нь 1950-иад оны үед дангаараа үйл ажиллагаагаа явуулж байсан хуучны цаг үед олон сайхан уран сайхны кинонууд бүтээгдэж гарч байсан. Харин орчин цаг үед нэгдсэн бодлого дутагдаж байгааг учирлаж байна. Боловсон хүчин, оюуны өмчийг хамгаалах гээд олон асуудал эзэнгүйдэж урлагийнхан өөрсдийгөө аргацааж явдаг байдлыг халах цаг болсон гэлээ.

Төрөөс зангидсан нэгдсэн бодлогогүй удаан явсан урлаг соёлын салбарынхан ийнхүү сайн муугаа ярилцаж байна. Тусдаа бие даасан соёлын яам байхгүйгээс үүдэн нэгдсэн төлөвлөлтгүй явдаг байсан асуудлыг шийдэхийг хүсч байна. Рок попын салбарын хувьд өөрсдийгөө санхүүжүүлээд явах боломжтой ч оюуны өмчийг хамгаалах тал дээр хийдэг ажил сул, улс өөртөө авсан газар нь ажлын үзүүлэлт хангалтгүй байдаг зэрэг асуудлыг анхааралдаа авахыг хүсч байна.

Урлаг соёлоор дамжуулан хүн амаа соён гэгээрүүлэх боломжтой. Гэтэл манайх шиг баялаг түүхтэй улсын хувьд үүнийгээ баталж нотлохгүй уран бүтээлээ гадагш алдаж боловсон хүчнээ харьд хүч сориулдаг байдлыг халахыг хүссэн.   Зохиолчдын хувьд ч өөрсдийн санхүүгээр номоо хэвлүүлж хүн ардыг соён гэгээрүүлдэг байдлыг төрөөс дэмжихийг хүсч байгаа юм.

Урлаг соёлын салбарынхан тогоон доторхи асуудлаа хэлэлцэж төрөөс дэмжлэг хүсч байна.    Төр засгийн зүгээс ч нэгдсэн нэг бодлоготой болж олон улсын түвшинд Монголын соёл урлагийг өндөр түвшинд гаргах асуудлыг зорилгоо болгож ажиллана гэлээ.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө