Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Америк, Монголын уран бүтээлчид хамтран бүтээсэн “Дайн” кино олны хүртээл боллоо

  Гранд сэтгүүл 2018-05-23 3549

Америк, Монголын хамтран 3 жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн “Дайн” буюу “War” уран сайхны кино тавдугаар сарын 21-нд iCinema кино театрт нээлтээ хийлээ. Энэ киног үзэхийг хүссэн хүн бүрт зориулан, үзэх ёстой дөрвөн шалтгааныг жагсаалаа.

  1   Залуу уран бүтээлчдийн сэтгэлгээний онцлогыг мэдрэхийг хүссэн, хэт мэдрэмтгий биш, хүнд мэдрэмжийг хүлээж авах дуртай хүнд зориулсан гэж хэлж болно. 

   2     Энэ кино нь хэтэрхий харанхуй, хэцүү амьдралыг харуулсан ч таны айж байгаа, тэмцэж байгаа зүйл маш жижигхэн зовлон гэдгийг өөрөө ойлгохыг хүссэн хүн бүрт нээлттэй.

  3   Монголд анх удаа бүтээсэн аймшгийн, тулаант жанр хосолсон кино. Киноноос хэцүү ч гэсэн сэтгэл хөдлөлийн тулсан мэдрэмжийг мэдрэх болно.

  4   Жүжигчин, хөтлөгч Э.Ууганбаярыг та бид үргэлж хөгжилтэй, инээдтэй дүрээр нь мэднэ. Харин энэ удаа тэр  “Дайн” киноны гол дүрд тоглохдоо өөрийгөө эвдэж, эсрэг дүр бүтээжээ. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө