Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Х.Баянмөнх, Л.Чинбат нарын төлөөлөл маргааш болох "Их Эе"-ийг хуралдуулахгүй гэж үзлээ

  Г.Бадамлянхуа 2018-05-17 4093

Энэ сарын 3-нд бөхчүүд хуралдаж, Монголын үндэсний бөхийн холбоог тойрсон олон асуудал, маргааныг эцэслэж, нэг талдаа гаргая гэсэн шийдэлд хүрсэн юм. Улсын дээд шүүхээс 2002 оны ээлжит 4-р Их эеэр батлагдсан дүрэм болон Цэцдийн зөвлөл хүчин төгөлдөр гэж үзсэнийг олон нийтэд зарлаад цэцдийн зөвлөлийг даруй хуралдуулсан. Хурлыг Монгол улсын заан н.Ганболд ахалж, бөхчүүдээс санал хураасны эцэст ээлжит 5-р Их Эеийн хурлыг энэ сарын 18-нд буюу маргааш хийхээр товлосон юм. Ээлжит 5-р Их Эе хуралдах цаг нь тулсан энэ үед МҮБХ-ны тэргүүлэгчид ээлжит 5-р Их Эеийг хуралдуулахгүй,  хууль бус хэмээн үзэж тэргүүлэгчдийн тогтоолыг танилцууллаа.

Энэ сарын 9-нд баталсан тэргүүлэгчдийн тогтоолыг танилцуулсны дараагаар маргааш болох Их Эеийг хуралдуулахгүй шалтгаанаа тайлбарлалаа. Бөхийн холбооны тэргүүн асан Р.Нямдоржийн эзэмшиж байгаа тамга, гэрчилгээ хууль бус, 5-р сарын 18-нд зарласан хурлын тогтоолыг хүчингүй тамгаар дарсан нь зүйд нийцэхгүй хэмээлээ.

МҮБХ-ны тэрүүлэгчдийн тогтоолын дагуу 2018 оны 2-р улиралдаа багтаан ээлжит Их Эе-ийг хийнэ, Холбооны тэргүүнээ ч тогтоож, бөхийн холбоо, бөхийн өргөө гээд бөхчүүдийг тойрсон асуудлыг эцэслэнэ гэлээ.

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө