Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

“Ашхабад-2017” наадмын гурав дахь өдөр: 9-р сарын 18

  М.Даваадулам 2017-09-18 616

Азийн танхимын болон тулааны спортын V наадмын тэмцээн уралдааны гурав дахь өдөр хөнгөн атлетик, жюү жицү, таэквондо, дугуйн спорт, Туркменийн үндэсний бөх болон хүнд атлетик гэсэн зургаан төрөлд медалийн эзэд тодорно.

Нээлтийн өдөр буюу өчигдөр хөнгөн атлетикийн эрэгтэй, эмэгтэй 60 м зайн гүйлт, эрэгтэйчүүдийн тулгууртай харайлт, таван төрөлтөд найман багц медалийн эзэд тодорчээ.

Өнөөдөр эрэгтэйчүүдийн дугуйн спринт төрлийн багийн ангилалд аваргууд тодорно. Ингэснээр “Ашхабад-2017” наадмын цогцолборын дугуйн спортын цогцолборыг нээх юм.

Өнөөдөр мөн мутай боксын тэмцээнүүд үргэлжилнэ. Тайландын тамирчид өөрийн үндэсний нэрээр нэрлэсэн спортын төрөлд амжилтын буухиаг үргэлжлүүлэх нь дамжиггүй биз.

Өнөөдөр мөн Туркменийн үндэсний бөхийн барилдааны сүүлийн өдөр. Чөлөөт төрөлд эзэн орон Туркменистаны бөхчүүд хүч чадлаар илүүрхэж, нийт 24 медаль, тэр дундаа 10 алтан медаль хүртжээ. Өнөөдөр харин сонгодог төрлийн барилдаанууд явагдана.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Ашхабад - 2017
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан