Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

“АШХАБАД-2017” АЗИЙН ТАНХИМЫН БОЛОН ТУЛААНЫ СПОРТЫН ТАВДУГААР НААДМЫГ “ТВ5” ТЕЛЕВИЗ СУРВАЛЖЛАН ХҮРГЭНЭ

  М.Даваадулам 2017-09-16 895

Ази тивийн томоохон спортын наадам болох тулааны болон заалны спортын тав дахь удаагийн наадам Туркменистан улсын нийслэл Ашхабад хотноо 2017 оны 9-р сарын 17-27-ны өдрүүдэд болно. Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсуудаас анх удаа Туркменистан энэхүү наадмыг хүлээн авч байгаагаараа онцлогтой.

Энэ удаагийн наадамд ОУОХ-ын бүрэлдэхүүнд байдаг Ази тивийн 62 орны 6,000 гаруй тамирчин өрсөлдөнө. Харин манай орноос 120 гаруй тамирчин, багш удирдлагын хамтаар оролцохоор мэдүүлгээ өгч, тамирчид Ашхабад хотноо тамирчдын тосгонд хүрэлцэн очсоор байна.

Наадмын нээлтийн ажиллагаа 2017 оны 9-р сарын 17-нд 45,000 хүний суудалтай “Олимп” цэнгэлдэх хүрээлэнд болно. Зөвхөн энэ наадамд төдийгүй ирээдүйд энх тайвны бэлгэ тэмдэг болсон зуны олимпийн наадмыг хүлээн авах бэлтгэлээ базааж тус цэнгэлдэх хүрээлэн болон орчин тойрны барилга байгууламжийг барьжээ. Тус наадамд ОУОХ-ны хүндэт төлөөлөгчид урилгаар оролцохоос гадна Туркменистан улсын Ерөнхийлөгч өөрийн биеэр нээх нь олон улсад хэр их ач холбогдол өгч байгааг илтгэж байна.

Энэ удаагийн наадам спортын 21 төрөлд явагдана. Монголчуудын амжилт гаргах бүрэн боломжтой чөлөөт бөх, жюү жицу, самбо, кураш, таэквондо, хүндийг өргөлт, кикбокс, шатрын төрлүүд багтжээ. Багийн төрөлд явагдах 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнийг ч нэрлэж болно. Харин сонирхолтойгоос нь спортын хатан гэгддэг хөнгөн атлетик, усанд сэлэлт, бүжгийн спорт, боулинг, морин тойруулга зэрэг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн төрлүүд байгаа юм.

2004 оны Афины олимпийн наадмыг анхлан эх орондоо шууд дамжуулан үзэгчиддээ хүргэж байсан туршлагатай ТВ5 телевиз энэ удаагийн наадамд ч сурвалжлах групп илгээлээ. Наадмын тойм мэдээллийг ТВ5 телевизийн уран бүтээлчид газар дээрээс нь сурвалжлан хүргэнэ.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Ашхабад - 2017
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан