Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

МАЙКЛ ФЕЛПС АВАРГА ЗАГАСТАЙ УРАЛДАНА

  Г.Болорсүх 2017-07-04 2010

Домогт усанд сэлэгч Майкл Фелпс тун удахгүй нэгэн сонирхолтой уралдаанд оролцох гэж байна. Олимпийн наадмын усанд сэлэлтийн төрөлд нийт 39 рекордыг эзэмшидэг 23 алтан медальтай Майкл Фелпс 100м зайд аварга загастай уралдахаар болжээ.

Энэ сарын 23 нд "Discovery Channel" -аар гарах баримтат киноны албан ёсны трейлер өнгөрөгч 7 хоногоос албан ёсоор цацагдсан бөгөөд жил бүрийн 7 сарын сүүлийн 7 хоногийг дэлхийн аварга загасыг хамгаалах өдөр хэмээн тэмдэглэдэг ба тус өдөрт зориулан тус "Phelps Vs. Shark: The Battle for Ocean Supremacy" нэртэй баримтат киног гаргаж байгаа юм байна. Мэдээж Балтиморын Сум хочит Майкл Фелпс задгай усанд махчин загастай уралдахгүй нь ойлгомжтой аварга загас тусгай зориулалтын төмөр торонд байх юм. Дашрамд сонирхуулахад Аварга загас ердийн үед 5 mph буюу 8,05 kph хурдтай бол ан агнах үед дээд тал нь 25 mph буюу 40,23 kph хурд гаргадаг гэхээр бол ердийн хүнээс 10 дахин их хурдтай гэсэн судалгаа гарчээ. Гэхэдээ Майкл Фелпс 2010 онд 6 mph буюу 9,66 kph хурдтай сэлсэн үзүүлэлт нь аварга загастай уралдах боломж бий гэдгийг эрдэмтэд нотолсон байна. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан