Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Австрийн дугуйчин Жейкоб Зурл зогсолтгүй Куба улсыг тойрно

  М.Даваадулам 2017-04-12 1727

Австрийн дугуйчин Жейкоб Зурл эрх чөлөөний арал Куба улсад нэгэн шинэ амжилт тогтоох гэж байна. Тэрээр дугуйтайгаа, ингэхдээ нэг ч зогсолгүй Куба улсыг тойрохоор шийджээ.

Экстрим спортоор хичээллэдэг Жейкоб Зурл Кубын чийглэг, халуун дулаан уур амьсгалд бэлтгэж байна. Өдгөө 29 настай Жейкоб Зурл нийт 1,400 км зам туулна. Ингэхдээ нэг ч зогсолгүй, тэр байтугай амсхийж нойр авалгүй зорилгодоо хүрэхээр төлөвлөжээ.

Зурлын хувьд хоёр дахь удаагаа дэлхийн дээд амжилт тогтоох гэж байна. Өмнө нь 2015 онд анхны тойрон аяллынхаа үеэр халуун орны шумуулд хазуулж, халуун хумхаа өвчин  тусчээ. Энэ удаад халуун орны шавжанд хазуулахаас сэргийлэх бүх л арга хэмжээ урьдчилан авсан гэнэ.

2014 онд Зурл Гималайн уулсыг тойрон зогсолтгүй дугуйгаар аялсан анхны тамирчин болсон юм. Куба улсыг тойрох аяллаа энэ сарын 19-нд эхлүүлнэ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө