Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Нохой чаргачид 8 хоногт 300 км зай туулав

  М.Даваадулам 2017-04-12 1961

Нохой чаргачид Норвегиэс Швед хүртэл 300 км газарт нохой чарга хөлөглөн, тэсгим хүйтэнд 8 хоногийн турш аялжээ. Гараанд 30 гаруй тамирчин гарснаас хоёр нь барианд орж чадаагүй байна.

“Туйлын экспедиц – 2017” арга хэмжээ Норвегийн Сигналдаленаас гараанд гарч, Шведийн Жуккасжарвид барианд оржээ.

Экспедицэд 12 орны тамирчин, 200 гаруй нохой оролцсон байна. 4-р сарын 3-нд гараанаас гарч, 4-р сарын 11-нд барианд орсон юм.

Энэхүү экспедиц арга хэмжээг Шведийн алдарт нохой чаргачин Кэнт Фьелборг 1990-ээд оны эхээр санаачилжээ. Жилээс жилд энэ экспедицэд хамрагдах тамирчдын тоо нэмэгдэж байгаа гэнэ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө