Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

“Хүйтэн” марафонд Польшийн тамирчин түрүүллээ

  М.Даваадулам 2017-04-12 1945

Дийлэнх хүмүүсийн хувьд хойд туйлын тэсгим хүйтэнд спортоор хичээллэнэ гэдэг нь төсөөлшгүй зүйл. Тэгвэл жил бүр зарим нэг эр зоригтой тамирчид Цельсийн хасах 30 хэмийн хүйтэнд  гүйдэг. Өнгөрсөн амралтын өдөр хойд туйлын марафон болж, Польшийн хөнгөн атлетикч түрүүлжээ.

Дэлхийн хамгийн “хүйтэн” марафонд 20 гаруй орны 54 тамирчин оролцжээ. Тэд яг л энгийн марафоны зай болох 42 км 195 метр зайг туулсан байна. Тодруулбал, Оросын “Барнео” туйлын станцыг 12 удаа тойрон гүйжээ. Ингэхдээ тойрог бүрт тамирчид амсхийж, халуун бүлээн зүйл ууж, биеэ дулаацуулах боломжтой байсан юм. Тамирчид мэдээж хүйтэн нөхцөлд хөлс гадагшлуулдаггүй, салхи нэвтрүүлдэггүй, дулаанаа барьдаг хувцас, бээлий, нүүрээ бүхэлд нь далдалсан маск зэрэг зүүж уралдаанд оролцжээ. Барианд орох эр зориг, тэсвэр тэвчээр бүх тамирчдад байсангүй. Зарим нь уралдааныг дундаас нь орхижээ.

Марафонд Польшийн тамирчин Петр Сухиня түрүүлжээ. Тэрээр нэг ч зогсолгүй 4 цаг 6 минутад замаа дуусгасан байна. Түүний араас Балбын хоёр тамирчин оржээ. Бхим Гурунг 4 цаг 18 минут, Самир Таман 4 минут 31 минутын амжилт үзүүлжээ. Харин эмэгтэйчүүдээс Францын Фредерик Лорен 6 цаг 21 минутын амжилтаар түрүүлсэн байна. Түүний араас Румыний Симона Димитрицу 6 цаг 34 минут, Хонконгийн Кит Чин Ю 6 цаг 37 минутын амжилтаар удаалжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө