Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

“Ювентус” баг “Барселона”-г 3:0-ээр буулган авав

  М.Даваадулам 2017-04-12 1957

Аваргуудын лигийн 1/4 финалын тоглолтууд эхэлсэн. Өчигдөр Италийн “Ювентус” клуб талбай дээрээ Испанийн “Барселона”-г 3:0-ээр буулган авлаа. Туринд болсон тоглолтыг “Барселона”-гийн Ерөнхий дасгалжуулагч Луис Энрике “хар дарсан зүүд” гэж нэрлэлээ. Гэхдээ хариу тоглолтод “Барселона”-чууд ялалт байгуулна гэдэгт итгэлтэй байна.

Тоглолтын эхний гоолыг Пауло Дибала 7 дахь минутад “Барселона”-гийн хаалганд зоосон. Тэрээр мөн 22 дахь минутад дубльдэж багтаа хоёр дахь оноог авчирсан. Харин тоглолтын гурав дахь гоолыг Жоржо Кьеллини 55 дахь минутад хийжээ.

Луис Энрике, “Барселона” клубын Ерөнхий дасгалжуулагч:

“Үнэхээр хар дарсан зүүд байлаа. Эхний хагасыг бид “Ювентус”-т зүгээр л бэлэглэчихсэн. Бүр хоёр гоол шүү. Өрсөлдөгч яагаад биднээс илүүрхэв гэдгийг тайлбарлахад миний хувьд бэрх байна. Мэдээж хариуцлагыг би бүрэн дүүрэн үүрнэ. Хоёрдугаар хагаст бид тоглолтоо идэвхжүүлсэн ч, өрсөлдөгч бидэнд бөмбөг эзэмших боломж олгосонгүй. Тоглолтын аз ч айлын талд байлаа. Уг нь Барсачууд өөрсдийн үндсэн тоглолтоо гаргавал, нэг тоглолтод аль ч багийн хаалганд 4 гоол хийх чадалтай”

Дибалагийн эхний гоол энэ улиралд “Барселона”-гийн хаалганд зоосон хамгийн хурдан гоол болсон байна. “Ювентус” клуб ийнхүү Аваргуудын лигийн 18 тоглолт дараалан өөрийн талбайд нэг ч ялагдал хүлээлгүй, амжилттай тоглож байна. Хариу тоглолт энэ сарын 19-нд Барселонад болно.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө