Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

АНУ-ын хоккейн эмэгтэйчүүдийн шигшээ ДАШТ-ийг бойкотлохгүй

  М.Даваадулам 2017-04-12 2015

АНУ-ын хоккейн үндэсний эмэгтэйчүүдийн шигшээ баг Нью-Йоркийн хоёр дахь өндөр барилга Empire State Building-ээр зочиллоо. Ийнхүү сарын өмнө эх орондоо болох ДАШТ-ийг бойкотолно гэж байсан эмэгтэй тамирчид холбооны удирдлагуудтай эв зүйгээ олохыг хичээж байгаа бололтой.

АНУ-ын хоккейн үндэсний эмэгтэйчүүдийн шигшээ баг Хоккейн холбоондоо хандан цалин хөлсийг нь нэмэгдүүлж, бэлтгэл сургуулилт хийх орчин нөхцлөөр хангаж өгөх шаардлага тавьсан. Эрэгтэй шигшээгийн хувьд тогтмол цалинтай байхад, олимп болон ДАШТ-ийн үеэр л эмэгтэй шигшээ нэг улирлын цалин авдаг жишээг тэд дурдсан. Мөн аливаа олон улсын тэмцээнд ялалт байгуулахад эрэгтэй, эмэгтэй шигшээ багийн тамирчдын шан харамж харилцан адилгүй байдгийг тэмдэглэсэн.

Тэгвэл бүсгүйчүүд аль болох ДАШТ-ийг бойкотлохгүй, холбооны удирдлагуудтайгаа эв зүйгээ олохыг чармайж байна.

Шигшээ багийн ахлагч Механ Даггэн, тоглогчид болох Аманда Кэссел, Кэндалл Койн нар домогт Empire State Building барилгын дээвэр дээр зочилж, зургаа авахуулж, сошиал хуудсандаа байршуулжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө