Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

“Боруссия Дортмунд” клубын автобусны ойролцоо дэлбэрэлт болж, хүн бэртжээ

  М.Даваадулам 2017-04-12 1744

Германы Дортмунд хотод “Боруссия Дортмунд”, “Монако” хөлбөмбөгийн клубуудын тоглолт өчигдөр болох байсан. Гэвч тоглолтын өмнө “Боруссия Дортмунд” клубын тамирчдын сууж явсан автобусны ойролцоо дэлбэрэлт болж, нэг хүн өртжээ. Ингэснээр тоглолтыг нэг хоног хойшлуулжээ. Харин Монакогийн хөгжөөн дэмжигчдийг Дортмундад байрлуулах асуудалд “Боруссия” клубын фэн-клуб туслалцаа дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн байна.

Аваргуудын лигийн дөрөвний нэг финалын эхний тоглолтыг “Боруссия Дортмунд” баг “Монако”-гийн эсрэг хийх байсан. Гэвч тоглолт эхлэхээс хэдхэн минутын өмнө “Боруссия Дортмунд”-ын тамирчдын сууж явсан автобусны өмнө дэлбэрэлт болжээ. Нэгэн зэрэг гар хийцийн гурван тэсрэх бөмбөг дэлбэлжээ. Тэсрэлтийн хүч харьцангуй бага байсан. Хөлбөмбөгчдийн сууж явсан автобусны урд цонх хагарчээ.

“Боруссия Дортмунд” клубын Ерөнхий захирал Ханс Йоахим Ватцке хэрэг явдлын дараа мэдэгдэл хийж, тамирчид нь зочид буудалдаа эргэн очсон, аюулгүй байдал хангах үүднээс цаашид хэрхэх талаар мэдээлэх боломжгүй гэсэн юм.

Дэлбэрэлтийн улмаас нэг хүн бэртсэн нь “Боруссия Дортмунд” багийн өдгөө 26 настай Испани хамгаалагч Марк Бартра. Автобусны цонхны шилний хэлтэрхий Марк Бартрын гарыг зүсчээ.

Тамирчид автобусанд дөхөж очих үед дэлбэрэлт болсон гэж багийн Польш тоглогч Лукаш Пищек хэллээ.

“Боруссия Дортмунд” клуб болон УЕФА хожим мэдэгдэл хийж, тоглолтыг хойшлуулсныг зарласан. Тоглолт өнөөдөр орон нутгийн цагаар 18:45 цагт эхэлнэ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө