Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Мао Асада зодог тайлав

  М.Даваадулам 2017-04-11 1873

Ванкуверын олимпийн мөнгөн медальт, Японы уран гулгагч Мао Асада зодог тайллаа. Өдгөө 26 настай тамирчин сошиал хуудсаараа дамжуулан шийдвэрээ олонд зарлажээ.

“Магадгүй миний бие, Мао Асада, өнөөдөр уран гулгагчийн карьераа өндөрлөж байгаагаа зарлаж буй нь гэнэтийн явдал байж болох юм. Гэхдээ та бүгдийн дэмжлэгтэйгээр би уран гулгалтад өнөөдрийн энэ амжилтад хүрч чадсан. Тамирчны карьераа үргэлжүүлэх хүч надад дутаж байна” гэж Мао Асада бичжээ.

Японы уран гулгагч Мао Асада 2010 оны өвлийн олимпоос мөнгөн медаль хүртсэн. Харин 2014 онд Сочигийн өвлийн олимпийн наадам богино үзүүлбэр дээр алдаа гаргаж, нийлбэр дүнгээр 6-рт жагссан юм. Тухайн үед карьераа өндөрлөж байгаагаа зарласан ч, жилийн дараа эргээд мөсөн талбайдаа гарсан.

Гэвч оролцсон тэмцээн уралдаан бүртээ төдий л амжилт гаргаж чадаагүйгээс ийнхүү зодог тайлахаар шийдсэн болов уу гэж спорт сонирхогчид харж байна.

Мао Асада нь түүнчлэн дэлхийн гурван удаагийн аварга, ДАШТ-ийн дөрвөн ч Гран При тэмцээнд ялалт байгуулсан уран гулгалтын түүхэн дэх хоёр дахь тамирчин. Мөн үндэсний 6 удаагийн аварга юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө