Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Шатрын их мастер А.Энхтуул маргааш Германы их мастер Густаффсан Жантай тоглоно

  Б. Мандах 2017-04-11 3533

Шатрын их мастер А.Энхтуул маргааш өглөө 11:00 цагт Герман улсын шатарчин, 2626 чансаатай супер их мастер Густаффсан Жантай 7-р ширээнд тоглохоор оноолт таарчээ.

Энэ жилийн УАШТ-нд эрэгтэйчүүдийн ангилалд өрсөлдсөн А.Энхтуулын хувьд “Bangkok Open – 2017” тэмцээнд эрэгтэй супер их мастеруудтай өрсөлдөж байгаа. Энэтхэгийн Адитя Харихаран, Их Британийн Дарби Питер, Хонконгийн Мунис Пардино Альберто нартай өрөг нүүсэн.

Дэлхийн шилдэг шатарчид урилгаар оролцдог “Bangkok Open-2017” олон улсын тэмцээн Тайланд улсад энэ сарын 8-16-нд Тайландын нийслэл Бангкок хотод болж байна.

51 орны 352 шатарчин өрсөлдөж байгаа 17 дахь удаагийн тус тэмцээнд манай улсаас Шатрын их мастер А.Энхтуул урилгаар анх удаа оюун ухаанаа сорьж байгаа юм.

Олон улсын өндөр зэрэгтэй шатарчид оролцдог тус тэмцээнд 51 орны 350 шатарчин өрсөлдөж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө