Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Эрүүл мэндийн салбарынхан сагсан бөмбөгийн аваргуудаа тодрууллаа

  М.Даваадулам 2017-04-11 1353

Ард түмний эрүүл энхийн манаанд зогсдог эмч мэргэжилтнүүд “Эрүүл биед саруул ухаан” уриан дор хурд хүч, авхаалж самбаагаа сорин сагсан бөмбөгийн аваргуудаа тодрууллаа. Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос зохион байгуулсан сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд эрүүл мэндийн 21 байгууллагын 43 багийн 297 тамирчин өрсөлдлөө. Хамгийн залуу тамирчин 20 настай, харин хамгийн ахмад тамирчин 54 настай оролцогч байлаа.

Эрүүл мэндийн салбарын сагсан бөмбөг"-ийн АШТ-ийн эрэгтэйчүүдийн ангилалд:

1-р байр- Алтан медаль-Гэмтэл согог судлалын үндэсний төв

2-р байр-Мөнгөн медаль-Хавдар судлалын үндэсний төв

3-р байр-Хүрэл медаль-Халдварт өвчин судлалын үндэсний төв

Тусгай байр-Улсын Нэгдүгээр төв эмнэлэгийн баг хүртлээ.

Харин эмэгтэйчүүдийн ангилалд:

1-р байр-Алтан медаль-Хавдар судлалын үндэсний төв

2-р байр-Мөнгөн медаль-Гэмтэл согог судлалын үндэсний төв

3-р байр-Хүрэл медаль-Нийслэлийн Түргэн тусламжийн төв

Тусгай байр- Архангай аймгийн нэгдсэн эмнэлэгийн баг тус тус хүртлээ.


Харин шүүгчдийн нэгдсэн саналаар Сагсан бөмбөгийн "Аварга баг"-аар Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хамт олон шалгарлаа.

Тэмцээний "Шилдэг дасгалжуулагч"-аар ГССҮТ-ийн дасгалжуулагч Л.Нанжид, "Шилдэг довтлогч"-оор ГССҮТ-ийн багийн ахлагч А.Сэргэлэнхад, ХСҮТ-ийн тамирчин М.Мөнхжаргал, "Шилдэг тэгш тоглогч"-оор ХСҮТ-ийн Ч.Батхүү, ГССҮТ-ийн тамирчин М.Пүрэвсүрэн, "Шилдэгч дэмжигч"-ээр ХӨСҮТ-ийн хөгжөөн дэмжигч Ч.Хүрэлбаатар, ХСҮТ-ийн хөгжөөн дэмжигч Л.Ганчимэг нар тус тус шалгарлаа.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө