Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Miami Open тэмцээний шилдэг 8 теннисчин тодорлоо. 3 дахь тойргийн тоглолтуудын тойм

  М.Даваадулам 2017-03-27 545

7 сая ам.долларын шагналын сантай талбайн теннисны Майамигийн мастерсын тэмцээн үргэлжилж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд гуравдугаар тойргийн тоглолтууд явагдаж, шилдэг 8 тамирчин тодорлоо. Гурав дахь тойргийн тойм мэдээ хүргэе.


Кэй Нишикори 1/8 шигшээд тунав

Дэлхийн чансааны 4-рт, харин Майамигийн мастерст чансаагаараа хоёрдугаарт бичигдэж буй Японы тамирчин Кэй Нишикори шилдэг наймд туналаа. Гуравдугаар тойрогт тэрээр тэмцээний чансааны 25-рт жагссан Испанийн Фернандо Вердаскотой учраа тарч, гурван сет тоглон, 7:6, 6:7, 6:1-ийн харьцаатай буулган авчээ. Тоглолт 2 цаг 44 минут үргэлжилсэн байна.

1/4 финалд үлдэх эрхийн төлөө Нишикори Аргентины Федерико Дельбонистэй учраа таарах юм.


Рафаэль Надаль 1/8 шигшээд тунав

Харин дэлхийн чансааны 7-рт, мөн Майамигийн мастерсын чансааны 5-рт бичигдэж байгаа Испанийн тамирчин Рафаэль Надаль гуравдугаар тойрогт тэмцээний 26-рт жагсаж буй Германы теннисчин Филипп Кольшрайбертэй учраа таарсан. Испани теннисчин өрсөлдөгчөө гурван сетэд 0:6, 6:2, 6:3-ийн харьцаатай буулган авчээ. Тоглолт 1 цаг 38 минут үргэлжилсэн байна. Ингэснээр хоёр тамирчны хувьд 15 удаа таарч тоглоход, Испани эр 14  тоглолтод ялалт байгуулаад байгаа юм.

Рафаэль Надалийн хувьд энэ тоглолт нь АТР-гийн тэмцээний хүрээнд хийж буй 1,000 дахь тоглолт болжээ. Ингэснээр бүх цаг үеийн талбайн теннисчдийн дунд энэ үзүүлэлтээр 3-рт жагсаж байна. Швейцарын Рожер Федерер – 1,340 тоглолт, Испанийн Давид Феррер 1,034 тоглолтоор тус тус энэ үзүүлэлтээр тэргүүлдэг байна.

Рафаэль надаль 1/8 тоглолтод Францын Николя Маютэй оноолт таарчээ.


Гуравдугаар тойргийн тоглолтуудын үр дүн:

  • Фабио Фониньи (Итали) – Жереми Шарди (Франц) 3-6 6-4 6-4
  • Доналд Янг (АНУ) – Бенуа Пер (Франц) 7-6(2) 6-4
  • Николя Маю (Франц) – Гвидо Пелья (Аргентин) 6-4 6-3
  • 2-Кэй Нишикори (Япон) - 25-Фернандо Вердаско (Испани) 7-6(2) 6-7(5) 6-1
  • Федерико Делбонис (Аргентин) – Ян-Леннард Штруф (Герман) 7-6(5) 6-1
  • Жейрэд Доналдсан (U.S.) - 3-Милош Раонич (Canada) – Раоничийн бэртлийн улмаас тоглолт болоогүй
  • 5-Рафаэль Надаль (Испани) - 26-Филипп Кольшрайбер (Герман) 0-6 6-2 6-3
Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө