Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Шакил О’Нилийн хүрэл хөшөө Staples Center-т сүндэрлэв

  М.Даваадулам 2017-03-25 1904

NBA-гийн гурван удаагийн аварга Los Angeles Lakers баг экс тоглогч Шакил О’Нилийн хүрэл хөшөөг Staples Center-т сүндэрлүүллээ. Энэ мэдээг хэд хоногийн өмнө Шакил О’Нил өөрийн Твиттертээ жиргэж, хөшөөний нээлтийг тэсэн ядан хүлээж байгаагаа хуваалцжээ.

Хүрэл хөшөө 544 кг жинтэй, 2.7 метр өндөртэй юм.

О’Нилийн хувьд Staples Center ордонд өөрийн хүрэл хөшөөтэй болж байгаа дөрөв дэх эрхэм. Өмнө нь Алдрын танхимын гишүүд болох Жерри Уэст, Мэйжик Жонсон, Карим Абдул-Жаббар нар энэ хүндэтгэлийг хүлээж байжээ.

Экс сагсан бөмбөгчин энд хүрэлцэн ирсэн хүмүүст дахин дахин талархаж байгаагаа илэрхийлсэн юм.

О’Нил 1996-2004 онуудад Los Angeles Lakers багт тоглож байжээ. Энэ хугацаанд багаараа гурван ч удаа NBA-гийн аварга болсон байна. Мөн тэрээр 1999-2000 оны улирлын үнэ цэнэтэй тоглогчийн шагнал хүртэж байжээ.

Хүрэл хөшөөг нээх ёслолын ажиллагаанд Los Angeles Lakers багийн нөхөд нь болох Коби Брайнт, Карим Абдул-Жаббар нар хүрэлцэн иржээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө