Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Австралийн Гран-При уралдаанд Михаэл Шумахер хамгийн олон буюу дөрвөн удаа түрүүлжээ

  М.Даваадулам 2017-03-24 669

“Формула-1” авто уралдааны Австралийн Гран-Пригийн урьдчилсан хоёр ч гараа өнөөдөр явагдлаа. Бямба гарагт урьдчилсан болон байрлал тогтоох гараа болно. Улирлын өмнөх туршилтын уралдааны үеэр энэ удаад өрсөлдөөн зөвхөн “Мерседес” багийн тамирчид хооронд өрнөхгүй гэдэг нь илт болсон. “Феррари” багийнхан Барселоны уралдаанд хурдтай байгаа гэдгээ харуулсан. Тиймээс “Формула-1”-ийн гурван удаагийн аварга Люис Хэмилтон, түүний шинэ хамтрагч Валттери Боттас нарыг амаргүй даваа хүлээж байгаа болов уу гэж шинжээчид таамаглаж байна.

Австралийн Гран-при уралдааныг 1996 оноос “Альберт парк”-т зохион байгуулах болсон. Чухам эндээс л “Формула-1”-ийн шинэ улиралд эхэлдэг. Харин 2006 онд Мельбурн хотод Үндэстнүүдийн хамтын нөхөрлөлийн тэмцээний улмаас гарааг хойшлуулж, улирлын гурав дахь гараа энд болжээ. 2010 онд Австраличууд улирлыг нээх эрхийг Бахрейнд шилжүүлсэн. 1996 оноос өмнө “Формула-1”-ийн эхний гараа Аделайдад болж байжээ.

Мельбурны уралдааны зам нь “Формула-1”-ийн ДАШТ-ийн хамгийн урт замуудын нэг. Богино шулуун болон хурдан аажим эргэлтүүдээс бүрддэг. Мельбурны зам нь моторт халгаатай гэж хэлж болно. Учир нь тус замын дийлэнхийг буюу 60%-ийг туулахдаа тамирчид педалиа шаланд хүртэл гишгэдэг байна. Замын хучилт гөлгөр, тиймээс барьцалдах чанар харьцангуй бага.

Мельбурны уралдаанд хамгийн олон түрүүлсэн амжилтыг Дэлхийн долоон удаагийн аварга, Германы нисгэгч Михаэл Шумахер эзэмшдэг. Тэрээр Австралийн Гран-Прид дөрвөн удаа түрүүлжээ.

Харин одоо уралдаж буй тамирчдаас Люис Хэмилтон, Кими Райкконен нар тус бүр 2, Фердинандо Алонсо болон Себастьян Феттель нар тус тус 1 удаа түрүүлжээ.

Өнөөдрийн урьдчилсан эхний гараа Монголын цагаар 09 цагт, хоёр дахь гараа 13 цагт болсон. Харин бямба гарагийн 11 цагт гурав дахь урьдчилсан гараа болон 14 цагт байрлал тогтоох гараа явагдах юм байна. Уралдаан ням гарагийн 13 цагт болно.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө