Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Хамес Родригес Колумбын шигшээд ээлжит ялалт авчирлаа

  М.Даваадулам 2017-03-24 1516

Колумб болон Боливийн шигшээ мөн учраа таарлаа. “Реал Мадрид” клубын тоглогч, Колумбын шигшээгийн хагас хамгаалагч Хамес Родригес тоглолтын цорын ганц гоол оруулж, багтаа ээлжит ялалт авчирсан байна.

Тоглолт Колумбийн Метрополитано Роберто Мелендес цэнгэлдэхэд болжээ. Тоглолтын цорын ганц гоолыг Хамес Родригес 83 дахь минутад оруулсан байна. Хамес Родригесийн пенальтиг Боливийн хаалгач Карлос Лампе амжилттай хамгаалсан ч, түүний гараас ойсон бөмбөгийг Родригес өөрөө дахин цохиж, оноо болгож чаджээ.

Колумбын шигшээ ялалт байгуулснаар, нийт 13 тойргийн дараах байдлаар 21 оноотой хүснэгтийн 4-рт бичигдэж эхэллээ.

Харин Боливчууд 7 оноотойгоор хүснэгтийн 9-рт жагсаж байна.

“ДАШТ-2018” тэмцээний Өмнөд Америкийн буюу КОНМЕБОЛ-ын урьдчилсан шатны тоглолтууд 2015 оны 10-р сард эхэлсэн, хоёр жил үргэлжилж, 2017 оны 10-р сард дуусна. Хүснэгтийн эхний дөрөвт бичигдсэн багууд “ДАШТ-2018” тэмцээний финалын хэсэгт өрсөлдөх эрх өвөртөлнө. Харин тавд жагссан баг Далай тэнгисийн орнуудын хөлбөмбөгийн холбооны багтай тоглож, аль ялалт байгуулсан нь “ДАШТ-2018” тэмцээнд өрсөлдөх шилдэг 32 багт тунах юм.

“ДАШТ-2018” тэмцээний шилдэг 32 багийн тоглолт 2018 оны 6-р сарын 14-нөөс 2018 оны 7-р сарын 15-ны өдрүүдэд ОХУ-ын 11 хотын 12 цэнгэлдэхэд явагдана. ОХУ анх удаа ОУХХ-ны ДАШТ-ийг зохион байгуулах гэж байгаа юм. Мөн анх удаа зүүн Европт ч болж байгаа гэдгээрээ онцлогтой.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө