Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Бразилчууд Уругвайн шигшээг буулган авч тэргүүллээ хадгалав

  М.Даваадулам 2017-03-24 988

Өчигдөр мөн Бразилчууд Уругвайн шигшээтэй тоглолт хийлээ. 2018 оны ДАШТ-ийн Өмнөд Америкийн бүсийн урьдчилсан шатны 13-р тойргийн тоглолтод Бразилчууд өрсөлдөгчөө 4:1-ийн харьцаатай буулган авснаар хүснэгтийг итгэл төгс тэргүүлсэн хэвээр үлдлээ.

Тоглолтод Уругвайн нийслэл Монтевидео хотын “Сентенарио” цэнгэлдэхэд болжээ.

Бразилын шигшээгийн хагас хамгаалагч Паулиньо хет-трик толилуулснаар, багтаа илт давамгай ялалт авчирчээ. Тэрээр тоглолтын 18, 51 болон 90 дэх минутад өрсөлдөгчийнхөө хаалганд гоол хийжээ. Мөн дахин нэг оноог довтлогч Неймар 74 дэх минутад багтаа авчирсан юм.

Харин Уругвайн шигшээгийн цорын ганц гоолыг довтлогч Эдинсон Кавани авчирчээ. Тэрээр тоглолтын 9 дэх минутад пенальти амжилттай гүйцэтгэсэн байна.

Уругвайн шигшээгийн хувьд ийнхүү сүүлийн 7 жил гарны хугацаанд анх удаагаа өөрийн талбай “Сентенарио” цэнгэлдэхэд ялагдал хүлээжээ. Өмнө нь 2009 оны 6-р сарын 6-нд 2010 оны ДАШТ-ийн урьдчилсан шатны тоглолтод Бразилын шигшээтэй учраа таарч, 0:4-ийн харьцаатай хожигдсон байна.

Бразилчууд бүсийн урьдчилсан шатны 13 тоглолтын дараах байдлаар 30 оноотой хүснэгтийг итгэл төгс тэргүүлж байна. Харин Уругвайчууд 23 оноотой удаалж байгаа юм.

“ДАШТ-2018” тэмцээний Өмнөд Америкийн буюу КОНМЕБОЛ-ын урьдчилсан шатны тоглолтууд 2015 оны 10-р сард эхэлсэн, хоёр жил үргэлжилж, 2017 оны 10-р сард дуусна. Хүснэгтийн эхний дөрөвт бичигдсэн багууд “ДАШТ-2018” тэмцээний финалын хэсэгт өрсөлдөх эрх өвөртөлнө. Харин тавд жагссан баг Далай тэнгисийн орнуудын хөлбөмбөгийн холбооны багтай тоглож, аль ялалт байгуулсан нь “ДАШТ-2018” тэмцээнд өрсөлдөх шилдэг 32 багт тунах юм.

“ДАШТ-2018” тэмцээний шилдэг 32 багийн тоглолт 2018 оны 6-р сарын 14-нөөс 2018 оны 7-р сарын 15-ны өдрүүдэд ОХУ-ын 11 хотын 12 цэнгэлдэхэд явагдана. ОХУ анх удаа ОУХХ-ны ДАШТ-ийг зохион байгуулах гэж байгаа юм. Мөн анх удаа зүүн Европт ч болж байгаа гэдгээрээ онцлогтой.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө