Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Мессигийн гоол Аргентинчуудад ялалт авчрав

  М.Даваадулам 2017-03-24 1009

Хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ-ийн урьдчилсан шатны тоглолтууд үргэлжилж байна. Өмнөд Америк буюу КОНМЕБОЛ-ын бүсийн урьдчилсан шатны 13 дахь тойргийн тоглолтууд явагдлаа. Аргентин, Чилийн шигшээ өчигдөр учраа таарч, Мессигийн гоол Аргентинчуудад ялалт авчирсан юм. Тоглолтын 16 дахь минутад Аргентины шигшээгийн ахлагч Лионель Месси пенальти амжилттай гүйцэтгэснээр тоглолтын цорын ганц оноог багтаа авчирчээ.

Тоглолт Аргентины нийслэл Буэнос-Айрес хотын 57,921 үзэгчийн суудалтай Монументаль Антонио Веспучии Либертигийн цэнгэлдэх болжээ.

Аргентины шигшээ Чилийн шигшээг талбай дээрээ буулган авснаар 13 тоглолтын дараах байдлаар 22 оноотой хүснэгтийн 3-р байр луу дэвшин бичигдэж байна. Харин Чилийн шигшээ 20 оноотой 6-р байранд бичигдлээ.

Аргентинчуудын хувьд ээлжит тоглолтоо энэ сарын 28-нд Боливын шигшээтэй талбай дээр нь хийх юм байна.

Харин Чилийн шигшээ мөн өдөр Венесуэлийн шигшээтэй талбай дээр нь тоглох хуваарьтай байна.

“ДАШТ-2018” тэмцээний Өмнөд Америк тивийн урьдчилсан шатны тоглолтод дараах 10 шигшээ өрсөлдөж байна:

  •  Аргентин
  •  Болив
  •  Бразил
  •  Чили
  •  Колумб
  •  Эквадор
  •  Парагвай
  •  Перу
  •  Уругвай
  •  Венесуэл

 

“ДАШТ-2018” тэмцээнд Өмнөд Америкаас оролцох шигшээ багуудыг шалгаруулахын тулд нийт 90 тоглолт болох юм байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө