Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

МҮОХ-ны удирдах бүрэлдэхүүнд нэр дэвшсэн 3 төлөөлөгч нэрээ татав

  М.Даваадулам 2017-03-23 2149

Дөрвөн жил тутамд хуралддаг Монголын үндэсний олимпийн хорооны чуулган маргааш болно. Зуны олимпийн наадам зохион байгуулагдсаны дараа жилийн эхний улиралд багтаан хуралдуулах дүрмийн дагуу уг чуулганыг товлосон хугацаанд зохион байгуулж, МҮОХ-ны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийг сонгох юм.  Тэгвэл холбооны удирдах бүрэлдэхүүнд нэр дэвшсэн гурван төлөөлөгч нэрээ эргүүлэн татсан тухай чуулганы сонгуулийн комисс өнөөдөр мэдээллээ.

МҮОХ-ны Ерөнхийлөгчид нэр дэвшсэн Шагайн харвааны холбооны ерөнхийлөгч Я.Батсуурь, Дэд Ерөнхийлөгчид нэр дэвшсэн Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга, Гүйцэтгэх зөвлөлд нэр дэвшсэн тус холбооны Дэд ерөнхийлөгч Ж.Хатанбаатар нар тус тус нэрээ татсан байна.

Энэ удаагийн олимпийн чуулганд нийт 167 гишүүн оролцоно. Тэдгээр нь МҮОХ-ны гишүүн байгууллага, холбоод, олимпийн зөвлөл, тамирчид байх юм.

  • Олимпийн төрлийн 32 спорт холбооноос тус бүр гурван төлөөлөгч
  • Олимпийн бус төрлийн 36 спорт холбоо
  • Олимпийн зөвлөлийн 29 гишүүн
  • ОУОХ-ны нэг гишүүн
  • Тамирчдаас хоёр төлөөлөл тус тус байх юм. Тамирчдын төлөөлөл нь олимпийн аварга байх ёстой. Ингэхээр 2008 оны Бээжингийн олимпийн аварга Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган нар оролцох юм.

МҮОХ-ны дүрмийн дагууу чуулганаар дараах асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:

  • Мандатын комиссын илтгэл: Мандатын комиссын илтгэлийг хэлэлцэн баталснаар МҮОХ-ны чуулган төлөөлөгчид МҮОХ-ны гишүүнээр тооцогдож, бүрэн эрх нь нээгдэнэ. Гишүүний эрх дараагийн чуулган хүртэл хадгалагдана
  • МҮОХ-ны сонгуульт хугацааны тайлан
  • МҮОХ-ны Хянан шалгах зөвлөлийн сонгуульт хугацааны тайлан
  • МҮОХ-ны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч болон Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн сонгууль
  • Хянан шалгах зөвлөлийн гишүүдийн сонгууль тус тус багтаж байна.

МҮОХ-ны ерөнхийлөгчид нэр дэвшигчид:

  • Ц.Бат-Энх                    Волейболын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга
  • Ч.Бат-Эрдэнэ               Даамын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга
  • Д.Загдсүрэн                 Одоогийн ерөнхийлөгч
  • Ч.Зоригтбаатар           Хөнгөн атлетикийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга
  • Э.Мөнх-Очир                Биатлоны холбооны ерөнхийлөгч
  • Л.Халтар                      Гимнастикийн холбооны хүндэт ерөнхийлөгч

МҮОХ-ны дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчид:

  • Б.Баттүшиг                   Бадминтоны сонирхогчдын холбооны ерөнхийлөгч
  • Ц.Дамдин                     Одоогийн дэд ерөнхийлөгч
  • Ч.Зоригтбаатар            Хөнгөн атлетикийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга
  • Ч.Отгонбаатар              Орчин үеийн таван төрөлтийн холбооны ерөнхийлөгч
  • Ж.Хатанбаатар             Дэд ерөнхийлөгч

МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл нь 11 хүний бүрэлдэхүүнтэй байна. Үүнд МҮОХ-ны ерөнхийлөгч, тэргүүн дэд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Ш.Магван, сүүлийн хоёр олимпийн наадамд оролцсон нэг тамирчин, бусад зургаан сонгогдсон төлөөлөгч багтана.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө