Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Эмиратын шигшээ Япончуудыг буулган авч чадах уу?

  М.Даваадулам 2017-03-23 1028

Арабын Нэгдсэн Эмират болон Японы хөлбөмбөгийн шигшээ багууд өнөөдөр ДАШТ-ийн өмнөх урьдчилсан шатны тоглолт хийх гэж байна. Арабын Нэгдсэн Эмиратын шигшээ 2018 оны ДАШТ-нд Ази тивээс оролцох эрх өвөртлөх боломжтой шилдэг гурван багийн нэгд нэрлэгдэж байгаа юм. Эмиратын шигшээгийн дасгалжуулагч тоглолтын өмнө хийлгэсэн хэвлэлийн хурал дээр өнөөдөр наран улсын багийг талбай дээрээ буулган авна гэдэгтээ итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

“Хөлбөмбөгийн талбай дээр ямар тоглолт гарч, тоглолтын хувь заяа хааш эргэхийг урьдчилан тааварлахын аргагүй. Бид бүх зүйлд бэлтгэлтэй байна. Бидний хувьд бүх л ур чадвараа гарган тоглох болно. Бидний уйгагүй хөдөлмөрийн үр шим гарна гэдэгт итгэлтэй байна” гэж Арабын Нэгдсэн Эмиратын шигшээ багийн дасгалжуулагч Махди Али хэллээ.

2018 оны ДАШТ-ийн урьдчилсан шатны 5 тоглолтын дараах байдлаар Арабын Нэгдсэн Эмиратын шигшээ 9 оноотойгоор дөрөвдүгээрт жагсаж байна. Гэхдээ тус хэсэгт манлайлагч байхгүй гэж хэлж болно. Учир нь өмнө нь бичигдэж буй Саудын Араб болон Японы багууд тус бүр нэг оноогоор манлайлж байгаа.

Эмиратын шигшээ Иракийн шигшээг 2:0, Тайландын шигшээг 3:1-ээр буулган авсан. Мөн талбай дээрээ Австралийн шигшээд 0:1, Саудын Арабын талбайд 0:3-аар ялагдал хүлээсэн.

Харин Япончууд хэсэгтээ 2-рт бичигдэж байна. Япончууд Австралийн шигшээтэй 1:1-ийн харьцаатай тэнцэж нэг оноо алдсан бол, Иракийн шигшээг 2:1, Саудын Арабын шигшээг 2:1-ээр, Тайландын шигшээг 2:0-ээр тус тус буулган авч ялалт байгуулсан юм.

Хоёр улсын шигшээ хооронд албан ёсны тоглолт болж байгаагүй. Хоёр жилийн өмнө Азийн цомын тэмцээний урьдчилсан шатны тоглолтод учраа таарч, пенальти цохиж 1:1-ийн харьцаатай тэнцсэн.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө