Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Майамигийн нээлттэй тэмцээнийг гүрвэл тасалдуулжээ

  М.Даваадулам 2017-03-23 947

Майамигийн нээлттэй тэмцээнийг гүрвэл тасалдуулжээ. 7 сая ам.долларын шагналын сан бүхий тэмцээний эхний тоглолтыг Германы Томми Хаас болон Чехийн Иржа Веселы нар хийсэн. Тэдний тоглолтын үеэр онооны самбар дээр гүрвэл гарч, удалгүй ногоон талбайд гарсан байна. Ингэснээр тоглолтыг түр завсарлуулахаас аргагүйд хүрчээ.

Америкийн Флорида мужийн өмнөд нутагт ийм том хэмжээтэй игуана гүрвэл түгээмэл бий. Теннисны талбайн ажилтнууд эхлээд гүрвэлийг сүүлнээс нь барихыг оролдсон ч, удалгүй талбай руу зугтсан байна. Харин тоглолт завсарлах үеэр Хаас игуана гүрвэлтэй селфи хийгээд амжжээ.

Тоглолт 2 цаг 38 минут үргэлжилж, 7:6, 3:6, 5:7-ийн харьцаатай Чехийн тамирчин Иржа Веселыгийн ялалтаар өндөрлөсөн байна. Дараагийн тойрогт Веселы Испанийн Альберт Рамосын эсрэг тоглоно. Майамигийн мастерсын тэмцээн ирэх сарын 2-ны өдөр өндөрлөх юм.

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө