Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Алехандро Вальверде “Вуэльта Каталониа” уралдааны гурав дахь өдрийн гараанд түрүүлэв

  М.Даваадулам 2017-03-23 773

“Вуэльта Каталониа” уралдааны гурав дахь өдрийн гараа явагдлаа. Movistar багийн Испани дугуйчин Алехандро Вальверде засмал замын олон хоног үргэлжлэх уралдааны ээлжит гарааны ялагч болжээ. Харин эхний гурван өдрийн дараах байдлаар BMC багийн Америк тамирчин Тижей ван Гардерен нийлбэр дүнгээр тэргүүлж байна.

Гурав дахь өдрийн гарааны 188.3 км замыг Алехандро Вальверде 5 цаг 7 минут 12 секундэд туулжээ. Түүний араас Quick-Step Floors  багийн Ирланд дугуйчин Даниэл Мартин, Orica-Scott багийн Британи тамирчин Адам Йейтс нар оржээ.

Харин нийлбэр дүнгээр BMC багийн Америк тамирчин Тижей ван Гардерен 10 цаг 24 минут 33 секундын амжилтаар тэргүүлж байгаа бол, хоёрдугаарт мөн л BMC багийн Испани дугуйчин Самуэль Санчес 41 секундын хоцрогдолтойгоор, харин гуравдугаар Team Sky багийн Британи тамирчин Герэйнт Томас 44 секундын хоцрогдолтойгоор тус тус жагсаж байна.

Эхний хоёр өдрийн гарааны дараах байдлаар “Вуэльта Каталониа” уралдаанд эхний найман байрыг Хосе Рохас тэргүүтэй Movistar багийн тамирчид эзэлжээ. Гэвч шүүгчид дүнгээ эргэн харж, Рохасыг өрсөлдөгчдөө түлхсэн хэргээр торгож, мөн энэ хэрэгт холбоотой тус багийн өөр хоёр гишүүнийг ч торгосон байна. Дараа нь дахин шүүгчид хуралдаж, Movistar багийг бүхэлд нь торгожээ. Ингэснээр хоёр дахь өдрийн гарааны ялагчаар BMC багийг нэрлэж, багийн Бельги тамирчин Бен Херманс хоёр дахь гараанд түрүүлсэн байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө