Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Подольскигийн гоол Германы шигшээд ялалт авчрав

  М.Даваадулам 2017-03-23 929

Германы шигшээ Дортмундад Английн шигшээг хүлээн авч, нөхөрсөг тоглолт хийлээ. Тоглолтын цорын ганц гоолыг Германы шигшээгийн довтлогч Лукас Подольски 69 дэх минутад оруулж, багтаа ялалт авчирлаа. Лукас Подольскигийн хувьд Германы шигшээгийн өмсгөлтэй сүүлийн удаа ногоон талбайд гарсан юм.

Өдгөө 31 настай Германы үндэсний шигшээ багийн форвард Лукас Подольски шигшээ баг дахь карьераа өндөрлөж байгаа тухайгаа өнгөрсөн оны 8-р сард зарласан. Тэрээр өчигдөр Английн шигшээгийн эсрэг нөхөрсөг тоглолтод оролцсоноор, шигшээ багаа орхиж байна.

Лукас Подольски 2004-2017 онуудад Германы үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд тогложээ. Энэ хугацаанд 130 тоглолтод оролцож, 49 гоол хийсэн байна.

Подольски ДАШТ-ээс 2014 онд алт, 2006 болон 2010 онуудад хүрэл, мөн Европын АШТ-ээс 2008 онд мөнгө, 2012 болон 2016 онуудад хүрэл медаль тус тус хүртжээ. Мөн Холбооны цомын тэмцээнээс 2005 онд хүрэл медаль хүртсэн байна.

Подольски 2015 онд Английн “Арсенал” клубээс “Галатасарай”-д шилжсэн. Энэ улиралд Туркийн клубын бүрэлдэхүүнд 22 тоглолтод оролцож, 15 гоол хийж, 6 ашигтай дамжуулалт өгчээ.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө