Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Марадона “U-20” ангиллын ДАШТ-ий сугалаа татах ажиллагаанд оролцохоор БНСУ-д газардав

  Б.Баяржаргал 2017-03-14 1485

20 хүртэлх насны хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын гуравдугаар сарын 20-оос зургаадугаар сарын 11 хүртэл үргэлжилэх юм. Энэ жилийн дэлхийн аваргад 24 баг оролцож, нийт 52 тоглолт хийх хуваарь гарчээ.

Эхний гурван долоо хоногийн тоглолтууд гуулин улсын зургаан том хотод болох юм байна. Харин гуравдугаар сарын 15-нд Сувон хотноо тус тэмцээний сугалааг татах юм. Энэхүү үйл ажиллагаанд оролцохоор Аргентины домогт хөлбөмбөгчин Диего Марадона тус улсад хүрэлцэн иржээ.

Түүнийг ирэх үед олон зуун хөгжөөн дэмжигчид нь халуун дотноо хүлээн авсан байна. “Миний бодлоор бүх хөлбөмбөгийн фанатууд Марадонаг хүндэлдэг. Гайхалтай тоглолт, хууралтууд нь намайг бишрүүлдэг. Өнөөдөр энд ингээд өөрийн нүдээрээ түүнийг харсандаа туйлын их баяртай байна” хэмээн түүний шүтэн бишрэгч Бае Жун Хо сэтгэгдлээ хуваалцжээ.

Марадона 1979 онд залуучуудын шигшээ багаа удирдан 20 хүртэлх насны дэлхийн аваргад оролцож байсан. Төд удалгүй 1986 онд үндэсний шигшээ багт багтан дэлхийн аваргын талбар дээр гарч байжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө