Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

“Cape Town” дугуйн уралдаан хүчтэй салхины улмаас цуцлагдав

  Б.Баяржаргал 2017-03-14 820

Кэйп Таун дугуйн уралдааны энэ жилийн гараанд 35.000 орчим тамирчид бүртгүүлжээ. Дэлхийн өнцөг булан бүрээс шилдэг тамирчид оролцдог томоохон уралдааны нэг юм. Орон нутгийн цагаар өнгөрөгч ням гарагт явагдах байсан уралдаан цуцлагдсан байна.

Уралдаан болох газар ойролцоогоор 100 км/цагийн хурдтай хүчтэй шуурга болжээ. Хэрэв энэ шуурга 117 км/цагт хүрвэл хуй салхинд тооцогддог байна.

Уламжлалт Кэйп Таун дугуйн цуврал уралдааны 40 дэх удаагийн гарааг цуцлах шийдвэр гаргахад хэцүү байлаа. Өмнөх өдөр нь цаг уурын газраас бидэнд анхааруулж байсанчлан хүчтэй салхи болж, цөөн хэдэн тамирчид л уралдаан болох өдөр гарааны шугаман дээр ирсэн. Гэхдээ бидний зүгээс уралдааныг явуулж, эрсдэл гаргахыг хүсээгүй.

Дэвид Биллайрс - Уралдааны захирал 

Энэ жилийн уралдааны 109 км замд үргэлжилэх байсан юм. Гэвч байгалийн онц ноцтой үзэгдлээс болж, уралдаан цуцлагдаж байна. Энэ бол тус уралдааны 40 жилийн түүхэнд цуцлагдаж байгаа анхны тохиолдол болжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө