Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Индиан Уэллс: Энди Муррей хоёрдугаар тойргоос тэмцээнийг орхилоо

  Б.Баяржаргал 2017-03-13 935

АНУ-д хоёр ч дараалсан чансааны 1000 онооны шагналын сантай тэмцээн үргэлжилэн явагдана. Калифорнид уламжлалт Индиан Уэллс тэмцээн эхэлж, шилдэг 32-т үлдэх тамирчид тодорсоор байна. Гэвч тэдний дунд дэлхийн чансааг тэргүүлэгч Британийн Энди Муррей багтсангүй. Тэрээр хоёрдугаар тойрогт Васек Посписилтэй оноолт тааран тоглоход 4-6 6-7 харьцаатай ялагдаж, нутаг буцжээ. Мөн чансааны эхний 10-т эрэмблэгдэж байгаа тамирчдаас Жо Уэлфрэд Цонга учраагаа барсангүй.

Харин Ази тивийн хүчирхэг төлөөлөл Кей Нишикори, Британийн Даниел Эвансыг 6-3 6-4 харьцаатай буулган авсан бол Рафаел Надаль, Аргентины Гуйдо Пеллад боломж олголгүй хоёр сэт дараалан ялалт байгуулж, шилдэг 32-т үлдлээ. Дараагийн тойрогт мөн Стан Вавринка, Новак Жокович тэргүүтэй тоглогчид шалгарчээ. Энэ удаагийн тэмцээн орон нутгийн цагаар гуравдугаар сарын 19-нд өндөрлөх юм. Залгуулаад энэ сарын 22-нд Майамигийн нээлттэй тэмцээн эхэлнэ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө