Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Байгал далайд нүцгэн тэшүүрчдийн уралдаан боллоо

  Б.Баяржаргал 2017-03-13 2576

Байгал далайд нүцгэн тэшүүрчдийн уралдаан боллоо. Сибир нутгийн тамирчид зөвхөн дотуур хувцастгайгаа уралдсан байна. Орос улсад энэ мэт чийрэгжилтийн аян ихээр зохиогддог юм.

Өвлийн сэрүүн өдрүүд үргэлжилж байгаа эдгээр өдрүүдэд Байгал далайд нэгэн сонирхолтой тэмцээн болж өнгөрлөө. Ойролцоогоор -10 хэмийн хүйтэнд зөвхөн дотуур хувцастай тамирчид тэшүүрээр 500 метр зайд уралдсан байна.

Спорт сонирхогчид, мэргэжлийн тамирчдаас гадна зүгээр л өөрийгөө сорих гэсэн жирийн иргэд ч байлаа. Харзны усанд орох гэх мэтчилэн чийрэгжилтийн аяны нэг хэсэг гэдгийг зохион байгуулагчид нь онцолжээ. 

Бид өөрсдийгөө сорих гэж энэхүү тэмцээнд оролцсон. Гайхалтай байна. Бусад хүмүүст ч том зөвлөмж болох байх.

Светлана Трофимчук - Тэмцээний оролцогч 

Тэмцээн дууссаны дараагаар бүх оролцогчид өөрсдийгөө ялан дийлсэн хэмээн баяраа тэмдэглэсэн байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө