Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Кевин Дурант плэй-оффоор эргэн ирэх үү?

  Б.Баяржаргал 2017-03-10 1363

Голдэн Стэйт Уорриорс багийн довтлогч Кевин Дурантын бэртлийн талаар шинэ мэдээлэл гарлаа. Саяхан буюу хоёрдугаар сарын 28-ны өдөр Вашингтон Визардс багт 112-108 харьцаатай Голдэн Стэйт Уорриос хожигдсон тоглолтонд Кевин Дурант зүүн өвдгөө бэртээж тоглолтыг орхисон.

Тэгвэл тоглолтын дараах шинжилгээнд Кевин Дурант орсны дараа 1-2 сар тоглох боломжгүй гэсэн мэдээлэл гарсан. Уорриорсийн ахлах дасгалжуулагч Стив Керр сэтгүүлчдэд Дурантийн бэртлийн талаар шинэ мэдээлэл өглөө.

Бэртэл авах үеэр баг нь зүүн бүсээр аялан тоглолтоор явж байсан учраас Дурант ганцаараа Бэй Ариад эргэн ирсэн. Стив Керр дасгалжуулагч Дуранттай утсаар холбогдож биеийн байдлынх нь талаар лавласан бөгөөд таамаглаж байснаас харьцангуй эрт эргэн ирж магадгүй байна.

Хэрэв энэ байдлаараа эмчилгээ хэвийн явагдвал сарын дотор эргэн ирж, плэй-оффын эхний шатанд оролцох боломжтой.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө