Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Америк хөлбөмбөгийн домогт тамирчин Ромо зодог тайлна

  Б.Баяржаргал 2017-03-09 1215

2003 оны драфтад нэрээ өгөлгүйгээр Даллас Ковбойс багт хамгаалагч Тони Ромог очиж байсан түүхтэй. Тухайн үед хэний ч анхаарлыг татаж чадаагүй Ромо 14 жилийн хугацаанд олон олон амжилтын эзэн болжээ.

Дөрвөн удаа “Супер Бовл”-д шалгарч байснаас гадна 2014 онд шилдэг дамжуулагчийн шагналыг хүртсэн байна. Ирэх дөрөвдүгээр сард 37 нас хүрэх лигийн шилдэг хамгаалагчдын нэг энэ улирлыг дуусгаад зодог тайлах шийдвэр гаргажээ.

Багийн удирдлагууд ч түүний шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн байна. Учир нь түүний орыг залгах залуу хүчин байгаа. 2016 оны шилдэг шинэ залуу хамгаалан тоглогчийн шагналыг хүртсэн Дак Прескотод баг нь итгэл хүлээлгэхээр болжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө