Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ВАДА: Оросын эрх баригчдын хэрэгжүүлж байгаа допингийн асуудал бодож байснаас удаан байна

  Б.Баяржаргал 2017-03-09 1917

Сүүлийн жилүүдэд ОХУ-ын тамирчид сэргээшийн асуудалд ихээр холбогдох болсон. Өнгөрөгч “Рио 2016” зуны олимпийн наадамд л гэхэд хөнгөн атлетикийн баг тамирчид нь оролцож чадаагүй. Мөн 2008 болон 2012 оны олимпоос медаль хүртсэн тамирчид “В” сорьцийн шинжилгээнд бүдэрч, амжилтаа цуцлуулсаар байна.

Лондон хотноо үргэлжилж байгаа  “Спорт дахь сэргээшийн хязгаарлалт” сэдэвт зөвлөгөөний үеэр Олон улсын сэргээшийн эсрэг агентлагийн ерөнхийлөгч Оливер Ниггли индэрт гарч, үг хэлэх үедээ дээрх асуудлыг онцолсон байна.

Орос улсын сэргээшийн хөтөлбөр нь хараат бус байсан. Бид өнгөрсөн жилээс эхлэн Оросын допингийн системийг сайжруулахад анхаарал хандуулан ажилсаар байна. Манай байгууллагаас хоёр хүн Москва дахь Оросын допингийн эсрэг агентлагт ажиллаж байгаа. Энэ саналыг Оросын засгийн газар манай талд тавьсан нь нүдээ олсон хэрэг болсон. Тэд сайн ажиллаж байгаа. 

Оливер Ниггли - Олон улсын сэргээшийн эсрэг агентлагийн ерөнхийлөгч

Гэхдээ тус улсын эрх баригчдын зүгээс хэрэгжүүлж байгаа допингийн шинэ бодлогын хэрэгжилж хэт удаан байгаа талаар үргэлжлүүлэн ярьлаа. Тэрээр өмнө нь ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай уулзах үеэрээ сэргээшийн систем нь ажиллахгүй байгаа талаар ч хэлж байсан юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө