Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

“Шапекоэнсэ” клуб ослын дараагаар хийсэн анхны тоглолтондоо ялалт байгуулав

  Б.Баяржаргал 2017-03-09 1491

2016 оны 11-р сарын 28-ны өдөр Бразилын хөлбөмбөгийн “Шапекоэнсэ” клубын сууж явсан онгоц осолдож, 71 хүн амь насаа алдсан аймшигт хэрэг мартагдаагүй байна. Тэр үед Өмнөд Америкийн хөлбөмбөгийн багуудын дунд зохион байгуулдаг Клубуудын аварга шалгаруулах тэмцээний финалд өрсөлдөхөөр явж байсан юм. Тэдэнтэй аваргын төлөө өрсөлдөх байсан Колумбын баг аваргын цомыг хүндэтгэн өгсөн билээ.

Тэгвэл тус тэмцээний шинэ улирал эхэлж, “Шапекоэнсэ” клуб цоо шинэ баг бүрэлдэхүүнтэй анхны тоглолтоо хийсэн байна. Зулиа дэ Венесуэл багийн талбай дээр зочилж, 2-1 харьцаатай буулган авчээ. Зочин багаас гоолыг Рэйналдо, Луйз Антонио нар хийсэн.

Тоглолтын дараагаар “Шапекоэнсэ” багийн спорт хариуцсан захирал нэгэн таатай мэдээлэл өгчээ. Ослоос амьд үлдсэн хоёр тоглогч тун удахгүй багтаа нэгдэж, дахин талбай дээр гарах болно хэмээн ярьлаа.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө