Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Мичиганы их сургуулийн сагсан бөмбөгийн баг сууж явсан онгоц осолджээ

  Б.Баяржаргал 2017-03-09 8494

АНУ-д орон нутгийн цагаар гуравдугаар сарын найманд онгоцны осол болсон байна. Тус онгоцонд Мичиганы их сургуулийн сагсан бөмбөгийн эрэгтэй баг тамирчид зорчиж байжээ. Азаар ослын буулт амжилттай болж, хүний амь нас эрсдээгүй байна.

Энэ талаар мэдээллийг Нэгдсэн Улсын холбооны нисэх хүчний удирдлагууд батлажээ. MD-83 дугаартай нислэг Мичиганаас хөөрч, өдрийн 2 цаг 55 минутын орчимд Вашингтон хотын ойролцоо байрлах Даллесийн олон улсын нисэх буудалд амжилттай газардсан байна. Тус онгоцонд Мичиганы их сургуулийн сагсан бөмбөгийн эрэгтэй баг тамирчид зорчиж байсан гэнэ. Азаар ослын буулт амжилттай болж, эндэж бэртсэн хүн байхгүй гэдгийг албан ёсоор мэдээлжээ.

Мичиганы баг “Биг Тен” аялан тоглолтод өрсөлдөхөөр явж байсан байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө