Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Афган охидууд бие хамгаалах урлагаар түлхүү хичээллэх болжээ

  Б.Баяржаргал 2017-03-08 2511

Афганистанд эмэгтэйчүүд хүнээс дорд үзэгддэг. Бага насны охидыг зодох, хүчирхийлэх хэргүүд ихээр гардаг. Иймд өсвөр насны охид бие хамгаалах урлагаар түлхүү хичээллэх болсон байна. Ялангуяа туялзуур сэлмээр хичээллэх охидын тоо ихэсчээ.

Кабул хотын үндэсний спортын цэнгэлдэхэд хоёр өсвөр насны охид туялзуур сэлмээр хичээллэх болсон байна. Хэдийгээр энэ төрлийн спорт тус улсад 15 жилийн өмнөөс нэвтэрсэн ч эмэгтэй тамирчид байдаггүй гэнэ. Харин дээрх охид өөрсдийгөө хамгаалахыг уриалж, энэ төрлийн спортоор хичээллэх эхэлжээ. Учир нь Талибууд бага насны охидыг зодох, хүчирхийлэх хэрэг ихээр гардаг. Иймд өөрсдийгөө хамгаалах цаг ирсэн гэдгийг хэлж байна.

Хүн бүрт өөрийн гэсэн зорилго байдаг. Миний хувьд туялзуур сэлэмний спортоор түлхүү хичээллэж, бусдад өөрсдийгөө хэн гэдгээ харуулах болно. 

Фариха Ализада -18 настай туялзуур сэлэмний тамирчин 

Энэ мэтчилэн охид бие хамгаалах урлагаар түлхүү хичээллэх болсон байна. Мөн холимог тулааны төрөлд ч олон эмэгтэй тамирчид хичээллэх болжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө