Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Новицки 30.000 онооны босго давсан зургаа дахь тоглогч болов

  Б.Баяржаргал 2017-03-08 1657

Спортын хамгийн хүчирхэг холбоо гэгддэг Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны од тоглогчдын нэг Дөрк Новицки 30.000 дахь оноогоо авчээ. Ингэснээр энэхүү өндөр онооны босго давсан зургаа дахь тоглогч болсон байна.

Өдгөө 38 настай Дөрк Новицки NBA-н түүхэнд 30.000 онооны босго давсан зургаа дахь тоглогч боллоо. Тэрээр “Лос Анжелес Лэйкирс” багийн эсрэг тоглолтод 25 оноо авч, баг нь 122-111 харьцаатай өрсөлдөгчөө буулган авчээ. Түүнээс өмнө нь домогт Карийм Абдул Жабаар, Карл Малоун, Коби Брайнт, Майкл Жордан болон Уилт Чэмбэрлэн нар л энэ өндөр оноог түүсэн байдаг.

Улиралд 13 оноо дунджилж байгаа Герман легионер 1998 оны драфтын ес дэх сонголтоор Милауки Бакс багт сонгогдож байсан ч тэр жилдээ солилцоонд орж, Даллас Маверикс багт ирсэн. Түүнээс хойш багаа солиогүй, бууриа сахиж чадсан цөөн тоглогчдын нэг юм. Бүх одод тоглогч 2011 онд NBA-н аварга болсон.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө