Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Мотоциклийн мөсөн замын уралдаанд Дмитрий Колтаков тэргүүлж эхэллээ

  Б.Баяржаргал 2017-03-07 1507

Герман улсад экстрим төрлийн мотоциклийн мөсөн замын цуврал уралдаан амжилттай явагдаж өндөрлөлөө. Нийт таван гараа явагдаж, нийлбэр дүнгээр ОХУ-ын тамирчид тэргүүлсэн байна. Тэр дундаа сүүлийн хоёр гараа дараалан түрүүлсэн Дмитрий Колтаков нийлбэр дүнгээр тэргүүнд бичигдэх боллоо.

Сүүлийн гараанд нутаг нэгт Игор Кононовтой голлох өрсөлдөөнийг үзүүлж, эцсийн дүнд урд нь гарж чадснаар чансааны 20 оноог өөртөө нэмсэн байна. Энэ гараанд Игор Кононов удаалж, Дмитрий Хомицевич гуравдугаар байраар хурдалжээ. Харин нийлбэр дүнгээр Дмитрийн Колтаков 146 оноотой тэргүүлж байгаа бол Игор Кононов 138, Дмитрий Хомицевич 122, Динар Валеев 109 оноогоор тус тус удаалж байна.

Харин эхний тавд бичигдэж байгаа Оросоос өөр ганц тамирчин нь Франз Зорн. Австрийн тамирчин 85 оноотой тавдугаар байранд бичигдэж байна. Энэ төрлийн дараагийн цуврал дөрөвдүгээр сарын 1-2-нд Нидерландын Хээрэнвин хотноо үргэлжилнэ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө