Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Ибрагимович, Мингс нар шийтгүүлнэ

  Б.Баяржаргал 2017-03-07 1491

Английн хөлбөмбөгийн примьер лигийн 27-р тойргийн тоглолтууд өнгөрөгч амралтын өдрүүдээр явагдсан. Энэ тойрогт Манчестер Юнайтед, Борнмут клубууд оноолт тааран тогложээ. Тоглолтын үеэр Швед довтлогч Златан Ибрагимович, хамгаалагч Тайрон Мингс нарын хооронд маргаан дэгдсэн байна.

Энэ талаар Английн хөлбөмбөгийн холбооноос “Тоглолтын 44 дэх минутад тамирчид хоорондоо нударга зөрүүлсэн хэрэг гарсан. Шүүгчид үүнийг анзаараагүй ч хяналтын камерт бичигдсэн” хэмээн мэдээлжээ. Мингс маргааныг эхлүүлж, Златан тохойгоороо эргүүлэн хариу барьсан байна.

Холбооны зүгээс дээрх тоглогчдод харилцан алдаа өгч, шийтгэл оногдуулахаар болжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө