Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Энди Муррей 2017 оны анхны тэмцээндээ түрүүлэв

  Б.Баяржаргал 2017-03-06 802

Арабын Нэгдсэн Эмират улсын нийслэл Абу Дабу хотын нэрэмжит нээлттэй тэмцээний аваргын төлөөх шигшээ тоглолт явагдлаа. Финалд дэлхийн чансааг тэргүүлэгч Британийн теннисчин Энди Муррей болон Испанийн шилдгүүдийн нэг гэгддэг Фернандо Вердаско нар шалгаран үлдсэн.

Тоглолтын эхнээс илүү байсан Муррей өрсөлдөгчдөө ямар ч боломж олгосонгүй. 6-3 6-2 харьцаатай ялалт байгууллаа. Энэ нь түүний 2017 оны улиралд өргөж буй анхны цом юм.

Мэдээж хэрэг дахин түрүүлэх сайхан байна. Би энэ тэмцээнд тийм олон тоглож байгаагүй. Аваргын цомыг нь дахин өргөнө гэж бодоогүй. Гэхдээ энэ улирлын миний анхны ялалт гайхалтай санагдаж байна. Цаашид ч гэсэн энэ формоо хэдэн долоо хоног хадгалан тоглохыг хичээх болно. 

Энди Муррей - Дэлхийн чансааны тэргүүн теннисчин 

Солгой гарт тамирчин 2016 оны улирлын сүүлээр дэлхийн чансааг тэргүүлж эхэлсэн билээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө