Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Канад улсад болсон цанын кросс ангиллын дэлхийн цуврал тэмцээнд Леман, Томпсон нар тэргүүлэв

  Б.Баяржаргал 2017-03-06 954

Цанын кросс ангиллын дэлхийн цуврал тэмцээн Канад улсад үргэлжилэн явагдлаа. Эрэгтэйчүүдийн ангилалд зохион байгуулагч орны хоёр Франц, Словений тус бүр нэг тамирчин финалд өрсөлдөхөөр шалгаран үлдсэн. Тэмцээний турш хүчтэй өрсөлдөөн өрнөж, эцсийн дүнд Канадын хоёр тамирчин зуузай холбон барианд орж, алт мөнгөн медалийн тавцанд зогслоо.

Тэргүүн байраар Брэди Симонс хурдалж, Кристофер Делбоско удаалжээ. Харин гуравдугаар байраар Словений Филип Флисар хурдаллаа. Энэ гараанд түрүүлсэн Симонс нийлбэр дүнгээр хоёрдугаарт бичигдэж байна.

Тун гайхалтай өдөр болж өнгөрлөө. Эх нутагтаа уралдахад зугаатай байдаг. Маш олон үзэгчтэй. Тэдний дотор намайг дэмжихээр найз нөхөд, гэр бүлийнхэн гээд олон хүмүүс ирсэн. Миний хувьд гайхалтай өдөр болж өнгөрлөө. Би ялахын тулд байдгаа шавхан уралдсан. Үр дүн нь гайхалтай байна”

Брэди Симонс - Канадын гарааны ялагч 

Тэгвэл эмэгтэйчүүдийн ангилалд ч гэсэн зохион байгуулагч орны хоёр тамирчин финалд шалгарсан. Тэдэнтэй Швейцарь болон Шведийн тамирчид аваргын төлөө өрсөлдөхөөр болсон байна.

Замын турш тэргүүлэгчийн байр суурь хэд хэдэн удаа өөрчлөгдсөн. Эцсийн дүнд Канадын тамирчин Мариеллэ Томпсон түрүүлсэн байна. Түүнтэй зэрэг шахуу барианд орсон Шведийн Найслунд мөнгөн медалийг хүртлээ. Харин гуравдугаар байраар Швейцарийн тамирчин Смит хурдалжээ.

Энэ улирлын долоо дахь гараандаа түрүүлсэн Томпсон нийлбэр 965 оноотой хүснэгтийг хол тасархай тэргүүлж байна. Түүнтэй хамгийн ойр амжилтыг Шведийн Найслунд 790 оноогоор үзүүлж байгаа юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө