Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Будапешт 2024 оны олимпийн наадмыг хүлээн авах өрсөлдөөнөөс гарлаа

  Б.Баяржаргал 2017-02-23 2576

Унгарын засгийн газраас лхагва гарагт нэгэн сонирхолтой мэдэгдэл хийлээ. 2024 онд зохиогдох 33 дахь удаагийн зуны олимпийн наадмыг хүлээн авах өрсөлдөөнөөс нийслэл Будапешт хот нэрээ татаж байгаа юм байна. Улс төрийн байдал болон ард иргэдийн үзэл санаанаас болсон хэмээн шалтгааныг нь тайлбарлажээ.

Будапешт хотын захирагч ноён Истван Тарлост өрсөлдөөнөөс гарахыг уриалсан сая орчим гарын үсэгтэй санал ирсэн байна. Улмаар тус улсын ерөнхий сайд, Олимпийн Үндэсний хороо болон нийслэл хотын дарга Истван Тарлос нар шуурхай хуралдаж дээрх шийдвэрийг гаргажээ.

Хэрэв хүмүүс Олимпийн наадмын талаар шийдэхийг хүсч байгаа бол шийдэх л болно. Засгийн газар хүмүүсийн хүссэнээр гаргасан шийдвэрийг нь хүлээж авах болно.

Виктор Орбан - Унгар улсын Ерөнхий сайд 

Хэрэв энэ шийдвэрийг Унгар улсын Үндэсний Олимпийн хороо нь дэмжиж байгаа бол эрх мэдлийн дагуу албан ёсоор өрсөлдөөнөөс хасах болно гэдгээ ОУОХ-оос ирүүлжээ. Үүнээс өмнө Италийн Ром, Германы Хамбург хотууд ч нэрээ татаад байсан юм. Ингэснээр Лос Анжелес болон Парис хотуудын боломж нэмэгдэж, тавь тавин хувьтай боллоо.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө